UN-REDD Үндэсний Хөтөлбөр

UN-REDD хөтөлбөр нь ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг буруулах НҮБ-ын хамтарсан санаачлага юм.  2008 оноос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ), Байгаль Орчны Хөтөлбөр (НҮББОХ)-ийн хамтарсан хөтөлбөр нь хөгжиж буй орнуудыг үндэсний REDD+ стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд нь  дэмжлэг үзүүлэхээр  хэрэгжиж эхлээд байна.

Монгол улс 2011 онд UN-REDD Хөтөлбөрийн түнш орон болж, 2014 оны 7-р сард UN-REDD Хөтөлбөрийн Бодлогын хорооноос Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны баталсан “Монгол орны Үндэсний REDD+д бэлтгэх төлөвлөгөө”-г үндэслэсэн Монгол орны Үндэсний UN-REDD Хөтөлбөрийг Монгол оронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Газар ашиглалтын өөрчлөлт болон ойн аж ахуйн үйл ажиллагаанаас их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байдаг. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Оролцогч талуудын бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг ойжуулалтын аргаар бууруулах механизмыг баталж, “Хөгжиж байгаа орнууд дахь ойн хомсдол, доройтлоос үүдсэн хүлэмжийн хийг бууруулах бодлогын аргачлал, урамшуулал нь тэдгээр орон дахь ой хамгаалал, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой” хэмээн томъёолсон нь “REDD+” хэмээн нэршсэн билээ. UN-REDD хөтөлбөр нь Африк, Ази, ЛатинАмерик, Карибын тэнгисийн 64 түнш оронд хэрэгжиж байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүсийн 19 орон багтаж байна. Монгол улс нь тус хөтөлбөрөөс үндэсний хөтөлбөртөө санхүүжилт авсан умардын ой бүхий анхны орон болж байгаа онцлогтой бөгөөд дэлхий даяар 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах Парисын гэрээ байгуулагдсан түүхэн цаг үед UN REDD хөтөлбөр чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Монгол Улсын хувьд 2011 онд  UN-REDD Хөтөлбөрийн түнш орон болж, улмаар REDD+-д бэлтгэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үндэсний REDD+ -д бэлтгэх төлөвлөгөөг үндсэн 6 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр боловсруулж, 2014 онд БОНХАЖ-ын сайд баталсан билээ. Манай улс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ойн хомсдол, доройтлын түвшинг үндэсний хэмжээнд бууруулах, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлж хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, түүнийг хэмжиж баталгаажуулах, улмаар хүлэмжийн хийг багасгасан үр дүнгээр санхүүгийн урамшуулал хүртэх үндэсний чадавхийг бүрдүүлэх  юм.  Монгол улсын ойн сан бүхий газар 18321.3 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11,7% хувийг эзэлдэг бөгөөд ойн нийт нөөц 1316,3 сая.м3 бөгөөд ойн сангийн нийт талбайн 82,8 хувийг хамгаалалтын бүсэд үлдсэн хувь нь ашиглалтын бүсэд хамаарч байна.

UN-REDD Хөтөлбөр

2008 оноос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ), Байгаль Орчны Хөтөлбөр (НҮББОХ)-ийн хамтарсан НҮБ-ын UN-REDD Хөтөлбөр хөгжиж буй орнуудыг REDD+-д бэлтгэхэд нь туслахаар хэрэгжиж эхлээд байна. ХӨТӨЛБӨРИЙН 3 ҮЕ ШАТ: НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 16-р Бага хурлаас хөгжиж буй орнууд гэж нэрлэгдэх Оролцогч талууд REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа суралцах хандлагыг ашиглаж, 3 үе шаттайгаар, тус бүрт нь авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлсон байдаг. Үүнд:

Image module

“Үндэсний стратеги юмуу, эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, арга хэмжээ, чадамжийг бий болгох”. Энэ нь чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөө, мөн түүнчлэн техникийн системийг хэрэгжүүлж хөгжүүлэхэд шаардагдах алхмуудыг тодорхойлсон бичиг баримтыг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулна.

Image module

Цаашид чадамжийг бий болгох, технологийг боловсруулах, шилжүүлэх, үр дүнд суурилсан үйл ажиллагааг оролцуулсан үйл ажиллагааны төлөвлөгөө, үндэсний бодлого, арга хэмжээ, үндэсний стратегийг хэрэгжүүлэх”. Энэ нь арга зүй, тогтолцоог тодорхойлох үйл ажиллагааны үр дүнг ашиглаж, үндэсний REDD+ хөтөлбөрийн бодлого, арга хэмжээ, үндэсний стратегийг боловсруулж мэдээлэхэд тэдгээрийг ашиглах, туршилтыг боловсронгуй болгох үе шат юм.

Image module

“REDD+ хөтөлбөрийн бүх үйл ажиллагааг бүхэлд нь үр дүнд суурилсан хэмжих, тайлагнах, баталгаажуулах үйл ажиллагаа болгон үнэлэх”. Үндэсний REDD+ хөтөлбөрийн бодлого, арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлнэ.

 

Дэлгэрэнгүйг