НҮБУАӨСК-ийн хүрээн дэх Үндэсний стратеги (ҮС) / Үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮАТ)

ҮС/ҮАТ нь REDD+-ийг хэрэгжүүлэх үйл явцдаа хэрхэн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах /эсвэл нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, хадгалан хамгаалах /эсвэл тогтвортой менежмент явуулах зэргийг тодорхойлно.

ҮС/ҮАТ гэж юу вэ?
НҮБУАӨСК-ийн хүрээн дэх ҮС/ҮАТ

 REDD+ ба НҮБУАӨСК-ийг ойлгох нь гарын авлагад дурдсанчлан ҮС/ҮАТ нь REDD+-ийг хэрэгжүүлэх олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн 4-н бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд Конвенцийн 12/CP.17 ба 11/CP.19 шийдвэрийн дагуу үр дүнд суурилсан-урамшууллыг (шийдвэр 1/CP.16, мөр (a)) хүртэх боломжийг нээх юм. 4.1-р зурагт эдгээр үндсэн 4-н бүрэлдэхүүн хэсгийг үзүүлэв.

ҮС/ҮАТ нь REDD+-ийг хэрэгжүүлэх үйл явцдаа хэрхэн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах /эсвэл нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, хадгалан хамгаалах /эсвэл тогтвортой менежмент явуулах зэргийг тодорхойлно. ҮС/ҮАТ нь REDD+-д бэлтгэх буюу REDD+-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх шатны бэлтгэлүүдийг хангах үйл явцад хийгдсэн дүн шинжилгээний бүхий л үр дүн, оролцогч талуудтай зөвлөлдөх болон стратегийн шийдвэрүүдэд суурилах хоорондоо харилцан хамааралтай бүтээгдэхүүн буюу үйл явц юм.

Зураг 4.1 REDD+ -ийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах загвар бүрэлдэхүүн хэсгүүд

Image module

Source: UN-REDD Programme

  • ҮС/ҮАТ–г боловсруулахад баримтлах тодорхой загвар байдаггүй.
  • Ойн суурь түвшнээс (FREL/FRLs) ялгаатай нь НҮБУАӨСК-оос ямар нэгэн шийдвэр эсвэл техникийн үнэлгээнд тавигдах шаардлага баталж гаргаагүй.

Варшавын арга хэмжээний хүрээ нь зөвхөн REDD+-ийн ҮС/ҮАТ боловсруулах хэрэгцээ шаардлагыг улс орнуудад хүргэсний зэрэгцээ үр дүнд суурилсан- урамшууллыг хүртэх (шийдвэр 11/CP.19) зорилгоор НҮБУАӨСК-ийн вэб хуудсанд өөрийн орны ҮС/ҮАТ-рүү хандалт хийх холбоос/линк-ийг байршуулах хүсэлт гаргасан байх шаардлагатай байдаг.

Гэсэн хэдий ч, 1/CP.16, мөр 72-р шийдвэрт зааснаар талуудыг ҮС/ҮАТ-г боловсруулах (1-р үе шат), хэрэгжүүлэх (2-р үе шат) явцдаа дараах зүйлсийг бусад асуудлын хүрээнд анхаарч авч үзэхийг шаарддаг. Үүнд:

  • ОХД-ын хүчин зүйлс;
  • Газар эзэмшлийн асуудлууд;
  • Ойн засаглалын асуудал;
  • Жендерийн асуудал;
  • Канкуны REDD+-ийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчим;
  • Талуудын үр ашигтай, бүрэн оролцоог хангах (уугуул иргэд, нутгийн иргэдийн нөхөрлөл/бүлэг)

Мөн түүнчлэн 1/CP.16-ын Хавсралт 1-ийн 1-р догол мөрд тусгасан REDD+-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ерөнхий зааврыг ҮС/ҮАТ-г боловсруулах явцдаа анхаарч үзвэл зохино.

Уг зааврын дагуу REDD+ -ийн үндсэн 5 үйл ажиллагаа нь:

  • Хүлэмжийн хийн ялгаралтыг тогтворжуулахад нөлөөлөх;
  • Тухайн улс өөрөө гардан хийх;
  • Хүрээлэн буй орчны бусад асуудлуудтай уялдсан байх зорилтод нийцсэн, ойн болон бусад экосистемийн олон талт үүргийг анхаарч авч үзсэн байх;
  • Үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтууд, улс орны онцлог байдал, чадавхад тохирсон байх, улс үндэстний бүрэн эрхт, бие даасан байдлыг хүндэтгэсэн байх;
  • Үндэсний тогтвортой хөгжлийн хэрэгцээ, зорилтуудад нийцсэн байх;
  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн зэрэгцээ, ядуурлыг бууруулах болон тогтвортой хөгжлийн агуулгад нийцсэн байх;
  • Улс орны дасан зохицох хэрэгцээнд нийцсэн байх;
  • Чадавхыг сайжруулах талын дэмжлэг зэрэг хэрэгцээнд нийцэхүйц, урьдчилан таамаглаж болохуйц санхүүгийн болон техникийн туслалцаа дэмжлэг хүртэх боломжтой байх;
  • Үр дүнд суурилсан байх;
  • Ойн тогтвортой менежментийг дэмждэг байх.
Дэлгэрэнгүйг