Image module
Байгаль орчин, аялал жуулчлалын яам

БОАЖЯ нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

Дэлгэрэнгүйг
Image module
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь 1973 оноос хойш Монголын ард түмэнд тэгш эрхтэй, тогтвортой хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэхэд туслах үйл ажиллагаа явуулж ирсэн. НҮБХХ нь Монгол улсад ажилладаг НҮБ-ын системийн байгууллагууд дотор тэргүүлэх байр суурь эзэлдэг. Засгийн газар, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, хандивлагч орнуудтай хамтран Монгол Улсад 2007-2011 онд үзүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ (НҮБХТХ) хэмээх баримт бичиг боловсруулсан. Үүнд Монголын хүчин чармайлтадНҮБ-аас үзүүлэх дөрвөн салбарыг онцолсон байна:
  • • Нийгмийн үйлчилгээний хүртээмж хомс бүс, газар нутгийн ядуу, эмзэг бүлгийн хүн амд нийгэм, эдийн засгийн чанартай үйлчилгээг хүргэх,
  • • Институцийг бэхжүүлэх, иргэний нийгмийг хүчирхэгжүүлэх, хариуцлагын тогтолцоо, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар ардчиллын үйл явцыг бэхжүүлэх,
  • • Байгаль орчны тогтвортой хөгжлийг цогц байдлаар дэмжин хэрэгжүүлэх,
  • • Улс хоорондын чанартай нийгэм-эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс олон улс, бүс нутаг, буурай орнуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх – зэрэг болно.
2008 онд УИХ-аас баталсан МХЗ-д суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд НҮБХХ нь хүний хөгжлийн үзэл баримтлалыг орон нутгийн байгууллага, иргэдийг чадавхижуулах, хүйсийн тэгш эрхийг хангах, нийгэм-эдийн засгийн тэнцвэртэй орчин бүрдүүлэхэд өргөн хүрээтэй байдлаар тусгаж чадавхийг бэхжүүлэх, мэдлэг түгээх, түншлэлийг бэхжүүлэх, бодлогын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх замаар туслалцаа дэмжлэг үзүүлж байна.
Дэлгэрэнгүйг
Image module
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) нь хүнс, хөдөө аж ахуй (загас, ой, байгалийн нөөцийн менежмент), хүнсний аюулгүй байдалтай холбогдсон бүх асуудлаар дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн
үндэстний байгууллагын төрөлжсөн агентлаг юм. 1973 онд Монгол Улс НҮБ-ын ХХААБ-ын гишүүн орноор элсэж, 2009 онд Улаанбаатар хотноо албан ёсны Шадар суурин төлөөлөгчийн газрыг нээсэн. ХХААБ нь Монгол Улсад эрдэм шинжилгээ, байгалийн нөөцийн менежмент, технологи дамжуулалт, хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент, онцгой байдал ба гамшгийн дараах менежмент, ойн мэдээлэл, статистик, хүнсний чанар, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээнд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Дэлгэрэнгүйг
Image module
НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөр

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь НҮБ-ын хүрээнд тогтвортой хөгжлийн, байгаль орчны хэмжигдэхүүнийг нэгдмэл байдлаар хэрэгжүүлж, дэлхий нийтийн байгаль орчинд нөлөөлөх эрх мэдэл бүхий өмгөөлөгч болоход чиглэсэн байгаль орчны дэлхийн тэргүүлэх чиглэлийн Олон улсын байгууллага юм.

 

Дэлгэнрэнгүйг
Image module
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийг

ХБНГУ нь ардчилсан эргэлтийн дараах Монгол Улсын хөгжлийн анхдагч түншүүдийн нэг билээ. Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа нь 1992 онд амьдралын нэн шаардлагатай хэрэгцээ болсон эрчим хүч, дулааны хангамжийг хэвийн байлгахад чиглэсэн шуурхай арга хэмжээ авсанаар эхэлж байсан.

Өдгөө Герман Улс нь биологийн олон янз байдлыг судлан хамгаалах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын тогтвортой менежментийг хөгжүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийг (ГОУХАН) нь 1991 оноос хойш Монголд төлөөлөгчийн газраа байгуулж 1998 онд Улаанбаатар хотод өөрийн салбараа байгуулсан. Өнөөдөр 100 гаруй ажилтан Монголд ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг