REDD+ Хөтөлбөр Монгол оронд

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (НҮБУӨСК, 1992) болон уг конвенцийн Киотогийн протокол (1997)-д нэгдэн орсон улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэж буй хүчин зүйлс, нөлөөллийг бүрэн анхааралдаа авч эдийн засгийн хөгжлийн замаар замнахын сацуу хүлэмжийн хийн (ХХ) ялгарлыг бууруулахыг зорин ажиллаж байна.

Монголын ой нь Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилго, зорилт, хөгжлийн тэргүүлэх чиглэл, бодлогод хувь нэмрээ оруулах асар их боломжтой юм. Тухайлбал, мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдийг ойгоос бэлтгэж, ойн дагалт баялгийг ашиглаж иргэд амьжиргаагаа залгуулж, түлшнийхээ хэрэгцээгээ хангахын зэрэгцээ хүн амын усан хангамж, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг экосистемийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн ойн тогтвортой менежментийн стратегийг хэрэгжүүлснээр ойн доройтол, хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бөгөөд нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой.

Түгээмэл асуултууд
Дэлгэрэнгүйг
Цааш унших
Ташаа ойлголтын жишээ
Дэлгэрэнгүйг
Цааш унших

REDD+ ба Монгол улсын Ногоон Хөгжил

Монгол Улсын Засгийн газар улсын хэмжээнд баримтлах “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулан, баталсан нь ногоон хөгжлийн замаар эргэлт буцалтгүй замнахаар шийдсэн болохыг илтгэн харуулж байна. Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн REDD+ хөтөлбөр нь дэлхийн байгаль орчны (ойн нүүрс төрөгчийн нөөц, биологийн төрөл зүйл г.м) нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах замаар ногоон хөгжилд хувь нэмэр оруулах бололцоотой юм.

Тус улс дээр дурьдсан олон улсын болон үндэсний нөхцөл байдлыг тусган авч, 2011 оноос эхлэн REDD+-д бэлтгэх үйл ажиллагаанууд болон Үндэсний RED D+-ийн Бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах алхмуудыг шуурхай эхлүүлсэн бөгөөд БОАЖЯ уг төлөвлөгөөг 2014 оны 6-р сард албан ёсоор баталсан билээ. Энэхүү хүчин чармайлтыг дэмжих үүднээс, REDD+-ийн Бэлэн байдлыг төлөвлөгөөг хэрэгжүүлж Монгол орны REDD+ Хөтөлбөрийн Стратегийг боловсруулах, RED- D+-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойНҮБ-ын УАӨСК-ийн хүрээнд шаардагдах бусад гол элементүүд болон мэдээллийн урсгалыг бий болгох талаар Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол орны UN-REDD Үндэсний хєтєлбєрийг байгуулсан.

REDD+ ХӨТӨЛБӨРТ ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Дэлгэрэнгүйг
Цааш унших
МОНГОЛ ОРНЫ REDD+ -ИЙН ЧАДАМЖИД СУУРИЛСАН ХЭРЭГЦЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ
Дэлгэрэнгүйг
Цааш унших

Монгол орны өргөн уудам газар нутгийн 17 сая орчим га талбайг ой эзэлдэг бөгөөд энэ нь ойролцоогоор Балба улсын нийт газар нутгийн хэмжээтэй тэнцүү юм. Ой нь тайгын болон заган ойгоос бүрддэг бөгөөд тайгын ой нь 13.2 сая га, заган ой 4.6 сая га талбайг хамарч байна (БОАЖЯ, 2015).