ҮГҮЙ, Шатах ашигт малтмалын хэрэглээнээс гарах хийн ялгарлыг бууруулах нь чухал хэдий ч ойн хомсдол, доройтлын улмаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон хүлэмжийн хийн нийт ялгаралд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Ой мод нь ургаж байх үедээ агаар мандал дахь хүлэмжийн хийг шингээж байдаг бөгөөд улмаар агаар дахь хүлэмжийн хийн агууламжийг бууруулахад тусалдаг. Ийм учраас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ойн тогтвортой менежментийг сайжруулах болон шинээр мод тарих ажил маш чухал.

 ҮГҮЙ, Ойн бүтээмжийг урт хугацаанд тогтвортой хадгалах боломжтой бөгөөд үүнийг “тогтвортой менежмент” гэдэг. REDD+ нь орон нутгийн хэрэгцээг хангаж нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн, ойн тогтвортой менежментийг дэмжсэн механизм юм. Өрхийн болон жижиг аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлийн хэмжээнд ойгоос тогтвортой байдлаар мод бэлтгэх, түлээний мод мөн ойн бусад дагалт баялаг болох самар жимс түүх, зөгийн аж ахуй эрхлэх нь ойн тогтвортой менежментийн агуулгад бүрэн нийцдэг тул REDD+ хөтөлбөрийн хүрээнд мөн хүлээн зөвшөөрөгдөнө.

МӨН Л ҮГҮЙ, REDD+-ийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийг дэмжих бөгөөд энэ нь мод огтолж болохгүй гэсэн үг биш. Жишээ нь улс орныхоо дэд бүтцийг сайжруулах зэрэг зарим хөгжлийн үйл ажиллагаанд мод огтлох шаардлага гардаг хэдий ч сайтар төлөвлөлт хийж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажилласнаар мод бэлтгэлийн нөлөөг багасгаж, REDD+ бүхэлдээ эерэг үр дүн өгч болно.

ҮГҮЙ, зохих мэдлэг чадвартай нөхөрлөлүүд өөрсдийн хариуцан хамгаалж буй ойдоо тогтвортой менежмент явуулах чадвартай байдаг бөгөөд энэ тохиолдолд нөхөрлөлүүд ойгоо хамгаалах, ашиглах үүрэг хариуцлагатай байна. REDD+ хөтөлбөрт тухайн улсын нийт ойн сан хамаарагдах бөгөөд үүнд ойн нөхөрлөлүүдийн эзэмшлийн ой багтдаг тул нөхөрлөлүүд REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцогч юм.

REDD+-ийн үр ашиг нь ихэвчлэн мөнгөн бус хэлбэртэй бөгөөд экосистемийн үйлчилгээ, нөөцийн ашиглалт сайжрах зэрэг олон давуу талуудыг бий болгож байдаг. Ойг илүү тогтвортой менежментээр хангах, хамгаалах замаар хөдөө орон нутгийн иргэд болон экосистемийн үйлчилгээний эцсийн хэрэглэгчид (тухайлбал усны нөөц нь Монгол улсын хөгжилд чухал ач холбогдолтой) ашиг хүртэнэ. Түүнчлэн орон нутгийн болон уугуул иргэд нь REDD+ хөтөлбөрийн төлөвлөлт болон хэрэгжилтийн гол хамтрагч талууд болдог тул REDD+ хөтөлбөрийн урамшууллын тогтолцоог боловсруулахдаа анхаарах хэрэгтэй.

Зориулалтын бус газар ашиглалт болон хууль бус мод бэлтгэлийг таслан зогсооход хэцүү. Гэсэн хэдий ч бусад орнуудын туршлагаас харахад REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дээрх хууль бус үйл ажиллагааг бууруулах боломжтой. Жишээ нь: Ойн тухай, хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг холбогдох хууль журмуудын хэрэгжилтийг чангатгах, мөн гэмт хэргийн шүүх шийдвэрийг нээлттэй (ил тод) болгох.

ҮГҮЙ, НҮБУАӨСК-ийн хүрээнд REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орнууд сөрөг нөлөөллөөс сэргийлэх долоон зарчмыг мөрдөх шаардлагатай. Тэдгээрийн нэг нь холбогдох талуудын ялангуяа уугуул болон орон нутгийн иргэдийн оролцоог бүрэн хангах

ҮГҮЙ, Хэрэв REDD+ хөтөлбөрийн хүрээнд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж чадвал ойн чанар сайжирч улмаар биологийн олон янз байдлыг хамгаалах үнэ цэнэ нь нэмэгдэнэ. Ингэснээр ой эрүүлжиж, цаашлаад эрүүл экосистемийг бий болгоно. REDD+-ийн хэрэгжилтийн хүрээнд байгаль орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь экосистемд сөрөг нөлөөтэй байж болохуйц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээс урьдчилан сэргийлэх
болно.

ҮГҮЙ, НҮБУАӨСК-ийн хүрээд хүлээн зөвшөөрсөн REDD+-ийн үр дүн гэдэг нь ойн суурь түвшин (хүлэмжийн хий ялгарлын суурь түвшин)-ний утга болон хэмжилт хийсэн тухайн жилийн бодит ялгарлын хоорондын зөрүүгээр тооцдог бөгөөд үр дүн нь тонн CO2/ жил–р хэмжинэ. Хүлээн зөвшөөрөгдсөн үр дүн байхын тулд улс орнууд суурь түвшний утгыг НҮБУАӨСК-д тайлагнаж, тэндээс томилогдсон шинжээчдээр хянуулсан байх шаардлагатай. Улмаар сонгосон хугацаанд бодит ялгарлын түвшин ямар байсан талаарх мэдээллийг Конвенцэд хүргүүлж, мөн тэндээс томилогдсон шинжээчдээр хянуулсан байх шаардлагатай.

ҮГҮЙ, ойн хүлэмжийн хийн ялгарал шингээлтийг тооцоход шаардлагатай ой бүхий талбай, ойн нүүрстөрөгчийн нөөцийн хэмжээний талаарх мэдээллийг агуулсан, нээлттэй, ил тод, үндэсний ойн мониторингийн системтэй байхыг НҮБУАӨСК-оос зөвлөмж болгодог. Ингэхдээ одоо байгаа системээ боловсонгүй болгож, улмаар уугуул болон нутгийн иргэдийг мониторингийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг НҮБУАӨСК-с дэмждэг.

Татаж авах