REDD+ ГЭЖ ЮУ ВЭ?

REDD+ гэдэг нь Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн утгатай англи үгсийн товчлол юм. Дэлхийн бүхий л улс орнууд агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулахын тулд тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байдаг. Зарим улс орнуудад авто тээврийн хэрэгсэл болон үйлдвэрлэлийн нөлөөгөөр ялгарч буй нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг бууруулах оролдлогуудыг хийсээр байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах олон улсын санаачлагын нэг хэсэг нь НҮБ-ын УАӨСК-д нэгдэн орсон улс орнууд REDD+ механизмаар дамжуулан хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгчийг шингээх, хадгалахын тулд бодлогын удирдамж, бодит урамшууллаар дамжуулан ойн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулахад нь хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх явдал юм. REDD+ хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад дэлхийн дулаарлын сөрөг нөлөөллийг бууруулах, ойн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх үүднээс Конвенцийн Талуудыг1 урамшуулах зорилготой.

2005 онд НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 11-р бага хурлаас дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулахад REDD+ шийдвэрлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрсөн байдаг. REDD+ нь хөгжиж буй орнуудыг ойн хомсдол, доройтлын түвшинг бууруулж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь урамшуулал олгох олон улсын шинэ механизм юм. REDD+-ийн хүрээнд конвенцийн нэгдүгээр хавсралтад жагсаагдсан хөгжингүй орнууд энэхүү үйл ажиллагааг урамшуулахаар заасан байдаг.

2010 оны 10-р сард Канкунд REDD+ хөтөлбөрийг НҮБ- ын УАӨСК-ийн Талуудын 16-р Бага хуралд албан ёсоор танилцуулж “Хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлоос үүдэн нэмэгдэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой асуудлаар бодлогын удирдамж, бодит урамшуулал, ойн тогтвортой менежментийн зарчмыг нэвтрүүлэх, ойн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” шийдвэрийг баталсан.

  1. Ой, газар ашиглалтын салбараас хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах.
  2. Ойн аж ахуйн салбарын карбон шингээлтийн үүргээр гүйцэтгэх, нүүрстөрөгчийн таван төрлийн (газрын хөрсөн дэх биомасс, газрын биомасс, хөрсний органик нүүрстөрөгч, хог хаягдал, унанги модны хаягдал) нүүрсхүчлийн хий хадгалах, өсгөх замаар нэмэгдүүлэх.
  3. Тогтвортой ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулах
  4. Экосистемийн үйлчилгээг сайжруулах.

НҮБ-ын УАӨСК-ийн Талуудын 16-р бага Хурлын шийдвэрийн 70-р догол мөрөнд “Хөгжиж буй орнууд, тэдгээрийн чадамж, улс үндэстний нөхцөл байдалд нийцүүлэх ойн салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажилд хувь нэмрээ оруулахад хөхүүлэн дэмжинэ” гээд үндсэн 5 үйл ажиллагааг тодорхойлсон байдаг. Үүнд:

  • ОЙН ХОМСДОЛООС ҮҮДЭЛТЭЙ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ
    • Ойн хомсдол гэдэг нь ойн сангийн газрыг өөр хэлбэрийн газар ашиглалтад шилжүүлэх явдал юм. Газар ашиглалтыг өөрчилсөнтэй холбоотой ойн хомсдол нь байгалийн ойн нөхөн ургалтын явцад нүүрсхүчлийн хийг шингээхэд саад болдог. Oйн хомсдолоос урьдчилан сэргийлэх нь REDD+ хөтөлбөрийн үндсэн зорилго болно.
  • ОЙН ДОРОЙТЛООС ҮҮДЭЛТЭЙ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ
    • Энэ нь ойн сан дахь нүүрстөрөгчийн шингээлт буурахтай холбогдох нэр томъёо юм. Ойд шингээгдэх нүүрстөрөгч нь ойн санг хадгалан үлдээхэд нэн чухал юм.
  • ОЙН НҮҮРСТӨРӨГЧИЙН ХУРИМТЛАЛЫГ ХАМГААЛАХ
    • Ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг хадгалж хамгаалах нь ой мод агаар мандалд ялгарах нүүрсхүчлийн хийн эх үүсвэр болох эрсдэлийг бууруулах төдийгүй ойг хамгаалах урт хугацааны зорилго, төлөвлөлтийг бий болгоx үндэс болно.
  • ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ
    • Энэ нь байгалийн хэвийн ургалт болон сүүлийн үед өсөн нэмэгдэж буй мод бэлтгэлийн хэмжээтэй холбогдох менежментийн асуудал болно. Ихэвчлэн Ойн тогтвортой менежмент (ОТМ) болон нөхөрлөлийн хамтын оролцооны ойн менежмент (ХОМ)-ийн ойлголттой холбогдоно.
  • ОЙН НҮҮРСТӨРӨГЧИЙН ХУРИМТЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ
    • Ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь (a) Ойгүй газрыг ойн сан болгох (ойжуулах г.м.), (b) Ойт талбай нь хэвээрээ байгаа ойн санд нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх зэрэгт хамрагдана.

REDD+ Монгол оронд 

Хөтөлбөрийн 3 үе шат: НҮБ-ын УАӨСК-ийн талуудын 16-р Бага Хурлаас хөгжиж буй орнууд гэж нэрлэгдэх оролцогч талууд REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа суралцах хандлагыг ашиглаж, 3 үе шаттайгаар, тус бүрд нь авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлсон байдаг. Үүнд:

ҮЕ ШАТ – 1: Бэлтгэх үе шат: “Үндэсний стратеги юмуу, эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, арга хэмжээ, чадамжийг бий болгох”. Энэ нь чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөө, мөн түүнчлэн техникийн системийг хэрэгжүүлж хөгжүүлэхэд шаардагдах алхмуудыг тодорхойлсон бичиг баримтыг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулна.

ҮЕ ШАТ – 2: Хэрэгжүүлэх үе шат: Цаашид чадамжийг бий болгох, технологийг боловсруулах, шилжүүлэх, үр дүнд суурилсан үйл ажиллагааг оролцуулсан үйл ажиллагааны төлөвлөгөө, үндэсний бодлого, арга хэмжээ, үндэсний стратегийг хэрэгжүүлэх”. Энэ нь арга зүй, тогтолцоог тодорхойлох үйл ажиллагааны үр дүнг ашиглаж, үндэсний REDD+ хөтөлбөрийн бодлого, арга хэмжээ, үндэсний стратегийг боловсруулж мэдээлэхэд тэдгээрийг ашиглах, туршилтыг боловсронгуй болгох үе шат юм.

ҮЕ ШАТ – 3:  Үр дүнд суурилсан үе шат: “REDD+ хөтөлбөрийн бүх үйл ажиллагааг бүхэлд нь үр дүнд суурилсан хэмжих, тайлагнах, баталгаажуулах үйл ажиллагаа болгон үнэлэх”. Үндэсний REDD+ хөтөлбөрийн бодлого, арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлнэ.

    Бэлтгэх үе шат

    “Үндэсний стратеги юмуу, эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, арга хэмжээ, чадамжийг бий болгох”. Энэ нь чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөө, мөн түүнчлэн техникийн системийг хэрэгжүүлж хөгжүүлэхэд шаардагдах алхмуудыг тодорхойлсон бичиг баримтыг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулна.

    Хэрэгжүүлэх үе шат

    Цаашид чадамжийг бий болгох, технологийг боловсруулах, шилжүүлэх, үр дүнд суурилсан үйл ажиллагааг оролцуулсан үйл ажиллагааны төлөвлөгөө, үндэсний бодлого, арга хэмжээ, үндэсний стратегийг хэрэгжүүлэх”. Энэ нь арга зүй, тогтолцоог тодорхойлох үйл ажиллагааны үр дүнг ашиглаж, үндэсний REDD+ хөтөлбөрийн бодлого, арга хэмжээ, үндэсний стратегийг боловсруулж мэдээлэхэд тэдгээрийг ашиглах, туршилтыг боловсронгуй болгох үе шат юм.

    Үр дүнд суурилсан үе шат:

    “REDD+ хөтөлбөрийн бүх үйл ажиллагааг бүхэлд нь үр дүнд суурилсан хэмжих, тайлагнах, баталгаажуулах үйл ажиллагаа болгон үнэлэх”. Үндэсний REDD+ хөтөлбөрийн бодлого, арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлнэ.