Монго орны үндэсний REDD+ бэлэн байдалд бэлтгэх төлөвлөгөө

Монгол улсын Үндэсний REDD+ бэлэн байдалд бэлтгэх төлөвлөгөөг Монгол улсын БОАЖ-ын Сайдын 2011 оны 10-р сарын 4-ны A-336 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 19 гишүүдийн оролцоо, Японы Засгийн газрын санхүүгийн дэмжлэг, НҮБХХ, ХХААБ-ын техникийн туслалцаатайгаар боловсруулсан юм.

ҮНДЭСНИЙ REDD+ БЭЛЭН БАЙДАЛД БЭЛТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ НЬ ҮНДСЭН 4 БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГТЭЙ. ҮҮНД:

1

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

Үндэсний REDD+ Менежментийн бүтэц бий болсон байна, оролцогч талуудын ойлголт, мэдлэг сайжирч, үр бүтээмжтэй оролцоо бий болсон байна

Монгол улс REDD+ бэлэн байдалд бэлтгэх үйл явц болон Үндэсний REDD+ Стратегийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах менежментийн бүтцийг бий болгоно. REDD+ бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай өргөн хүрээтэй үйл ажиллагаа, зохицуулалтыг хариуцсан байгууллагын бүтэц одоогоор хараахан байхгүй байна. Иймээс зарим нэгэн шинэ байгууллагын бүтцийг зайлшгүй бий болгох шаардлагатай байгаа юм. Энэ хэсэгт санал болгож буй зохицуулалт нь урт хугацааны, оролцогч талуудын оролцоог бүрэн хангасан байх болно.

ИНБ болон бусад ТББ-ын оролцогч талуудтай нягт хамтран ажиллах замаар холбоо харилцаа, боловсрол, оролцогч талуудыг идэвхжүүлэх асуудал хариуцсан техникийн ажлын бүлэг хариуцан хэрэгжүүлнэ.  

2

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

 Үндэсний REDD+ Стратеги бэлтгэх

Монгол улс Үндэсний REDD+ Стратегийг бэлтгэнэ. Эхний даалгавар нь Монгол орны ойн хомсдол, доройтлыг үүсгэгч гол хүчин зүйлсийг илрүүлнэ.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэх явцад хийсэн анхдагч дүн шинжилгээгээр ойн хомсдол, доройтолд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг ойн түймэр (эдгээрийн ихэнх нь хүнээс шалтгаалсан байдаг), зөвшөөрөлтэй болон хууль бус мод бэлтгэл (түлээний мод, өрхийн болон худалдаалах зорилгоор бэлтгэдэг хэрэглээний мод бэлтгэл), хөнөөлт шавжийн тархалт, модны өвчин, уул уурхайн нөлөөлөл гэж тогтоосон байна.

Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд эдгээр хүчин зүйлсийг нарийвчлсан судалгаагаар шинжлэн дүгнэж баталгаажуулна. Ойн хомсдол, доройтлыг үүсгэгч үндсэн гурван хүчин зүйлсийг сонгож, тэдгээрийг бууруулах боломжит үйл ажиллагаагаар туршсан стратегийг боловсруулна. Энэ бүрэлдхүүн хэсгийн хүрээнд хийгдэх дүн шинжилгээний нэг хэсэг нь REDD+д зориулсан бодлого, байгуулаллгын зохицуулалтын талаар зөвлөмж гаргахуйц ойн менежментийг сайжруулахтай холбоотой эрхзүйн болон байгууллагын хүрээний үнэлгээ хийгдэнэ. 

 

3

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

Үндэсний ойн хүлэмжийн хийн ялгаралтын суурь түвшин /ойн суурь түвшинг тогтоох

Монгол улс үндэсний ойн хүлэмжийн хийн ялгаралтын суурь түвшин/ойн суурь түвшин (ОХХЯСТ/ОСТ)-г урьдчилсан байдлаар тогтоох юм. ОХХЯСТ/ОСТ нь нүүрстөрөгчийн хийн ялгаралт, шилжилтийг бууруултыг хэмжих гол харьцуулсан үзүүлэлт болно. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн онцлог нь түүхэн газар ашиглалтын тоон мэдээ, өгөгдлийг цуглуулах, үндэсний холбогдох нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, мөн түүнчлэн, Үндэсний REDD+ Стратегийн хүрээнд ОХХЯСТ/ОСТ-г боловсруулах, туршихад шаардлагатай тусгай чадавхийг бий болгох явдал болно.

 

4

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

Үндэсний ойн мониторингийн болон сөрөг нөлөөллөөс сэргийлэх хамгааллын мониторингийн систем боловсруулах

Монгол улс мониторингийн болон хэмжилт, тайлагналт, баталгаажуулалт (ХТБ)-ын чиг үүргийг багтаасан Үндэсний ойн мониторингийн системийг байгуулна. Мониторингийн чиг үүрэг нь REDD+ үйл ажиллагааг үр дүнд хүргэхэд туслах ба ХТБ-ын чиг үүрэг нь НҮБУАӨСК-д өргөн барих REDD+ үйл ажиллагааны уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж буй төлвийг үнэлэх, тайлагнахад хэрэглэгдэнэ. Энэхүү бүрэлдэхүүн хэсэг нь мөн Монгол улс хэрхэн НҮБУАӨСК-ийн REDD+ сөрөг нөлөөллөөс сэргийлэх хамгаалалд анхаарч, хүндэтгэх үзэж байгаа болон үр ашгийг бий болгох, эрсдлийг бууруулах зэргийг хамарсан Сөрөг нөлөөллөөс сэргийлэх хамгааллын мэдээллийн системийг байгуулна.

 

Image module