Бүрэлдэхүүн A:

REDD+-ийн менежментийн тогтолцоо ба чадавхыг бэхжүүлэх
+БАХ 1.0 Чадавхыг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулах тогтолцоо

1.1.Экосистемийн үйлчилгээг сайжруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх ландшафтын төлөвлөгөө боловсруулах
1.2.Төлөвлөлтөд ороогүй ойн бүрхэвчэд анализ хийж, төлөвлөлтөд хамруулах
1.3.Бодлогууд
1.4.Шийдвэр гаргагчдын чадавхыг бэхжүүлэх
1.5.Техникийн шинжээч нарын чадавхыг бэхжүүлэх
1.6.Ойн Судалгаа Хөгжлийн Төвд газар зүйн мэдээллийн системийн (GIS) лаборатори байгуулах
1.7.Орон тоог нэмэх
1.8.Их дээд сургууль, мэргэжлийн сургалт судалгааны төвийн оюутнуудын элсэлтийн тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх


+БАХ 2.0 Ойн салбарын санхүүжилтийн тогтвортой механизмыг бий болгох шаардлагатай санхүүжилтыг босогох

2.1.Ногоон ДНБ-ий үнэ цэнийг Үндэсний стратеги, бодлогуудад нэгтгэн шингээх замаар ой нь тогтвортой хөгжилд хүрэхэд ямар өндөр ач холбогдолтойг дээд түвшний шийдвэр гаргагчдад сурталчлан ойлгуулах, холбогдох санхүүжилтууд дээр дэмжлэг авах
2.2.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах донорын санхүүжилтийг олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн салбараар дамжуулан эргэлтэд оруулах
2.3.Салбарын төсвийн одоо байгаа механизмын үр ашигтай байдалд дүн шинжилгээ хийх, ялангуяа ойжуулалт болон хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд
2.4.Экосистемийн үйлчилгээний төлбөр/ой бүхий аймгуудын ойн хэрэглээг багтаасан санхүүгийн механизмыг бий болгох
2.5.Ойн салбарт хуваарилсан төсөвт хяналт тавих, тайлагнах механизмыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу шинээр боловсруулж, хэрэгжүүлэх
2.6.Ногоон ДНБ болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнэд хяналт мониторинг хийх системийг боловсруулж, хэрэгжүүлэх (ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтуудад мониторинг хийх болон шийдвэр гаргагчдын дэмжлэгийг хүлээнэ)


+БАХ 3.0 Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт REDD+-ийг хэрэгжүүлэх тогтолцоо

3.1.Талуудын оролцоо болон нийгмийн бүлгүүдийн тэгш оролцооны чадавхыг хангах
3.2.REDD+-ийн өргөтгөсөн (дээд түвшний) ажлын хэсгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх
3.3.REDD+-ийн техникийн ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх
3.4.Иргэний нийгмийн форумын чадавхжсан, тогтмол үйл ажиллагаатай
3.5.REDD+-ийн өргөтгөсөн (дээд түвшний) ажлын хэсгийн ажиллах зарчмыг баталгаажуулах
3.6.Сөрөг нөлөөллөөс сэргийлэх мэдээллийн системийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх
3.7.Ойн мониторингийн Үндэсний Системийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх
3.8.Ойн суурь түвшнийг шинэчлэх ажил хийгдэж байх
3.9.Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, дадлыг өөрчлөх хөтөлбөр хэвийн хэрэгжиж байх

Бүрэлдэхүүн C:

Ойн тогтвортой менежмент болон нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь
+БАХ 7.0 Ойн баялгийг ашиглах замаар ойн тогтвортой менежмент нэвтрүүлж хэрэгжүүлснээр ойн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар дээшилж ойн экосистемийн эрүүл мэндийг сайжируулах

7.1.Ойн нөхөрлөл болон хувийн хэвшлийн чадавхыг бэхжүүлэх замаар ойн менежмент, тогтвортой мод бэлтгэлийг эрхлэгч итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагуудыг бий болгох
7.2.Мод боловсруулах Үндэсний салбарын төлөвлөгөөтэй уялдуултайгаар ойг тогтвортой ашиглах, сийрэгжүүлэх, унангийг цэвэрлэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
7.3.Модны өсөлт болон боломжит нөөцийн судалгааг хийж ойг тогтвортой ашиглах удирдамж, моделиудыг боловсруулах
7.4.Ойн нөхөрлөлүүд сийрэгжүүлэлт болон ойн менежментийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх бодлогын болон эдийн засгийн урамшууллын эрх зүйн орчныг боловсруулж, хэрэгжүүлэх
7.5.Ойн тогтвортой менежментийг магадлан итгэмжлэхэд шаардлагатай Үндэсний удирдамж, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх. Үүнд мод бэлтгэл нөлөөг буруулах, унанги модны менежмент, зам барих болон тогтвортой ашиглалтын арга хэмжээнүүд.
7.6.Ойн болон бусад бүх төрлийн нөхөрлөлүүдэд зориулсан нөөц ашиглах эрхийг нь сайжруулах, нэмэгдүүлэхийг дэмжиж өгөх хууль эрх зүйн орчны тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх
7.7.Ой тогтвортойгоор хамгаалах, ашиглах, менежментийн үйл ажиллагааг дэмжих, сийрэгжүүлэх, унангийг цэвэрлэх үүднээс стратегийн шинэ замуудын барих байршлуудыг тогтоож, барьж байгуулах
7.8.Ашиглалтын ойд ойн цэвэрлэгээ хийх, мөн амьд моддыг тогтвортойгоор бэлтгэх зорилгоор салбарын урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
7.9.Ойн нөхөрлөлүүдээр ойд арчилгаа, цэвэрлэгээ хийлгэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх


+БАХ 8.0 Мод тарилт ойн нөхөн сэргээлт болон ойжуулалтын горимын үр дүнг сайжруулах замаар ойн уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг дээшлүүлж ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх

8.1.Мод тарих, ойжуулалт болон нөхөн сэргээлт хийх техникийн удирдамжуудыг боловсруулах
8.2.Орон нутгийн хувийн хэвшил, ойн нөхөрлөлүүдэд зориулсан ойжуулалт, нөхөн сэргээлт хийх технологиудийн чиглэлээр чадавх бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
8.3.Генетикийн хувьд эко-бүс/цаг уурын бүсэд тохирох нь баталгаажсан үрийн хөтөлбөрийг үрийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх
8.4.Бэлчээрийн болон малын хөлийн бүсүүдийг тогтоож ойжуулалт хийх стратегийг боловсруулах
8.5.Мод тарих санаачлагууд болон мод үржүүлгийн газруудыг дэмжих урамшууллын болон санхүүгийн моделийг боловсруулах
8.6.Хувийн хэвшил, ойн нөхөрлөлүүд болон гэрээт ажил гүйцэтгэгчдийн ойжуулалтад тохирсон үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх болон үр дүнд суурилсан урамшуулал болон торгуулийн системийг бий болгох
8.7.Малын хөл ихтэй бүс нутгуудад малын менежментийн зохицуулалтыг бий болгох, орон нутагт ойжуулалтыг зохион байгуулахад төлөвлөлт болон нутгийн иргэдтэй хийх зөвшилцлийг зохион байгуулах үйл явцыг сайжруулах
8.8.Экосистемийн үйлчилгээний өндөр ач холбодолтой газрууд, бага ойтой болон доройтолд орсон ой бүхий бүс нутгуудад унаган модны зүйлүүдийг тарих, ойжуулах мөн байгалийн нөхөн сэргээлт хийх
8.9.Экосистемийг хамгаалах болон орлого бий болгох зорилгоор агро-ойжуулалтын моделийг боловсруулж, хэрэгжүүлэх
8.10.Уул уурхайн бүс нутгуудад газрын доройтлыг буруулах төлөвлөгөөг хэхэгжүүлэх
8.11.Сайжруулсан бортогтой тарьцыг боловсруулж, бэлтгэхэд хувийн хэвшил, мод үржүүлгийн газруудад дэмжлэг үзүүлэх
8.12.Доройтсон ой бүхий болон ойжуулалт хийж буй бүс нутгуудад бэлчээрийн дарамтыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх: бэлчээрийн ротаци, орон нутгийн бэлчээрийн стратеги, үр дүнд суурилсан ойжуулалт.
8.13.Ойжуулалт бүхий бүс нутагт хадлан бэлтгэх илүү боловсронгүй зохицуулалтыг хэрэгжүүлэх
8.14.Бэлчээрийн голомт бүхий бүсэд бэлчээрийн хүрэлцээ болон малын өртгийн сүлжээг илүү сайжруулах


+БАХ 9.0 Мод боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих хөгжүүлэх замаар ойн тогтвортой менежментийг дэмжих

9.1.Мод боловсруулах салбарын мэргэжилтнүүдийг зах зээлийн судалгаа, тавилга, бүтээгдэхүүний загвар гэх мэт чиглэлүүдээр чадавхыг бэхжүүлэх, техникийн чадварыг нэмэгдүүлэх
9.2.Мод боловсруулах салбарын санхүүжилтийг дэмжих зорилгоор тогтвортой зээл болон нөлөө бүхий хөрөнгө оруулалтын сангуудын холбоо хэлхээг дэмжих
9.3.Мод боловсруулах салбарын мэргэжилтнүүдийг зах зээлийн судалгаа, тавилга, бүтээгдэхүүний загвар гэх мэт чиглэлүүдээр чадавхыг бэхжүүлэх, техникийн чадварыг нэмэгдүүлэх
9.4.Мод боловсруулах салбарын санхүүжилтийг дэмжих зорилгоор тогтвортой зээл болон нөлөө бүхий хөрөнгө оруулалтын сангуудын холбоо хэлхээг дэмжих
9.5.Мод боловсруулах салбарыг тогтвортой мод бэлтгэлийн хөтөлбөрүүдээр дамжуулан түүхий эдээр тогтвортойгоор хангах
9.6.Бүтээгдэхүүний үнийг бууруулах зорилготой бүхий зардал хуваах үйлдвэрлэлийн төвүүд болон мод үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулах
9.7.Модны үртэс, шахмал, модон хавтангийн материал, модны нүүрс, биомассын шахмал, тавилга, барилгын материал зэрэг нэмүү өртөг шингэсэн мод боловсруулах технологи, үйлдвэр аж ахуй хөгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх
9.8.Модонд суурилсан халаалтын зуух болон цахилгаан үүсгэх технологийг Аймаг, Сумдад бий болгоход техникийн дэмжлэг үзүүлэх.

Бүрэлдэхүүн B:

Ойн доройтлыг бууруулах замаар хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах
+БАХ 4.0 Ойн тогтвортой менежмент ойн түймрийн хяналт болон урьдчилан сэргийлэх стратегиудыг хэрэгжүүлэх замаар хүний хүчин зүйлсээс үүдэлтэй гал түймрийг бууруулж ойн доройтлыг багасгах

4.1.Ой, хээрийн түймрийн эрсдэлтэй бүсүүдэд орон нутгийн нөхөрлөлүүдэд түшиглэсэн түймэр болон гамшгийн эрсдэлийг буруулах төлөвлөгөө боловсруулах, чадавхыг бэхжүүлэх
4.2.Ойн нөхөрлөлүүд, сум болон сум дундын ангийн гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх
4.3.Ойн түймэрт өртөх магадлалатай сумдын орон нутгийн нөхөрлөлүүд, сум болон сум дундын ойн ангиудийг түймрийн багаж тоног төхөөрөмжүүдэр хангах
4.4.Түймрийн эрсдэлтэй аймаг, сумдын ой хээрийн түймэр унтраах анги, нэгжийн дэд бүтцийг бий болгох, дэмжлэг үзүүлэх
4.5.Ой, хээрийн түймэрийг эрт илрүүлэхэд авч хэрэгжүүлэх шаардлагатай үндсэн арга хэмжээнүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх
4.6.Ойн түймрийн хяналт, менежментийн стратегиудын урт хугацааны нөлөөллийг тодорхойлох түймрийн судалгааны хөтөлбөрийг боловсруулж, дэмжлэг үзүүлэх
4.7.Ой хээрийн түймрийг санаатай тавьсан хувь хүн, бүлэг хүмүүст ноогдуулах торгуулийн хэмжээ нэмэгдүүлж, холбогдох шийтгэлүүдийг чангатгах
4.8.Хөрш орнуудтай ойн түймрийн чиглэлээр нягт хамтран ажиллах, үр дүнтэй түймрийн хяналтыг стратеги боловсруулах, түймрээс урьдчилан сэргийлэх зурвасууд байгуулах
4.9.Түймрийн эрсдэл/нөлөөг буруулах жишиг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. (Зориудаар буюу хяналттай түймэр тавих, түймрийн урьдчилан сэргийлэх зурвас байгуулах, түймрийг унтраахад ашиглагдах замуудыг байгуулах гэх мэт)
4.10.Орон нутгийн нөхөрлөлүүд болон өөр бусад түймрийн эх үүсвэр болж буй шалтгаануудыг дадал зуршлийг өөрчлөх, шаардлагатай мэдээллээр хангах замаар хүний хүчин зүйлээс үүдэлтэй түймрийн тоог буруулах
4.11.Ойн түймрийн өндөр эрсдэлтэй бүс нутгуудад эргүүл хамгаалалт, хяналтыг сайжруулах
4.12.Үндэсний хэмжээний унанги мод цэвэрлэх, тогтвортой аргаар мод бэлтгэх, сийрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж түймрийн эрсдэлийг бууруулах, экосистемийн эрүүл байдлыг сайржуулах, үйлдвэрлэлийн салбарыг түүхий эдээр хангах мөн ойн түймрийн эрсдлийн эмзэг байдлыг бууруулах


+БАХ 5.0 хөнөөлт шавжийн тэмцлийн зохион байгуулалтыг сайжруулах болон экосистемийн эрүүл байдлыг ойн дасан зохицох чадварыг сайжруулах замаар ойн доройтлыг бууруулах

5.1.Олон улсын болон Үндэсний судалгааны хүрээлэнгүүдийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэх замаар хөнөөлт шавьжийн үр нөлөөг урт хугацаанд судалгааны чадавхыг бий болгох
5.2.Хөнөөлт шавжийг эрт илрүүлэх аргыг боловсруулах: эрт илрүүлэх системийг сайжруулах, хөнөөлт шавжийн олшролын үе, ойд нөлөөлөх болон тэмцэл хийх хугацаа хугацаа зэрэг хүчин зүйлсийг тодорхойлох чадавхыг бий болгох
5.3.Хөнөөлт шавжийн тэмцэлд зарцуулж буй төсвийг үр ашигтайгаар их хэмжээний эдийн засаг эсвэл нийгмийн үнэ цэнэтэй үйл ажиллагаанд зөв зарцуулж буйг баталгаажуулах чадавхтай ойн эрсдэлийн-үзүүлэлт бүхий системийг боловсруулах
5.4.Ойн хөнөөлт шавьжид тэсвэртэй байх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт үйлдвэрлэлийн төвүүд, сум-сум дундын ойн ангиуд болон ойн нөхөрлөлүүдэд хөнөөлт шавьжийн нэгдсэн менежмент болон ойн тогтвортой менежментийн стратегиудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаанууд, чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулах
5.5.Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын хүрээнд тусгай биоконтролуудыг вирус хэлбэрээр ашиглах, Ж нь Nucleopolyhedrosis вирус.
5.6.Урт хугацааны ойн тогтвортой менежментийн (ой модыг эрүүлжүүлэх, үр ашигтай паразитууд болон шавьж идэштэнүүдийг ашиглах зэрэг) хүрээнд хөнөөлт шавжид тэсвэртэй ойг бий болгох нь маш чухал талаар олон нийт болон шийдвэр гаргагчдад зориулсан мэдээлин аяныг өрнүүлж, хэрэгжүүлэх
5.7.Одоогийн зохион байгуулалтаар хийгдэж буй хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын төсвийн үр ашгийн дүн шинжилгээг санхүүгийн болон өртөг-үр ашгийн үнэлгээг ашиглан хийх, холбогдох бодлогын баримт бичгүүдэд дахин үнэлгээ хийж, шинэчлэх
5.8.Хөнөөлт шавьжийг тодорхойлох, хянах, тархалтыг урьдчилан харах, мөн тэмцэх арга зүйг ойн үнэ цэнэтэй нь холбон шийдвэр гаргах бодлогын баримт бичгийг боловсруулах
5.9.Гэрээгээр хөнөөлт шавьжийн тэмцэл хийх хуулийн этгээдүүдэд зориулсан удирдамж, стандартыг хатуу дагаж мөрдүүлэх, Үүнд: хэрэглээ, хяналтын талбай болон ашиглаж буй бодисын чанар
5.10.Хөнөөлт шавьжийн тэмцлийн ажилд орон нутгийн түвшинд хориглосон химийн бодис/песицид хэрэглэхийг хориглох
5.11.Эдийн засгийн өндөр үнэ цэнэтэй бүсэд хөнөөлт шавьжийн тоо заасан стандартаас давсан тохиолдолд тэмцлийн ажлыг эхлүүлэх, Үүнд: байгаль орчинд хор хөнөөл багатай арга зүйг ашиглэх (феромонт, гэрлэн болон энгийн урхи, биологийн гаралтай


+БАХ 6.0 Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож хяналт мониторинг хэрэгжилтийн чадавхыг бэхжүүлэх

6.1.Хууль сахиулах байгууллагууд гэмт хэргийг мөрдөн шалгах, мэдээлийн нууцыг хадгалах болон сум дундын ойн ангиудын ойн эргүүл хийх чадавхыг бэхжүүлэх
6.2.Аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлүүдийн өмчлөлийн эрхийг боловсронгуй болгож, ойг эзэнтэй болгох замаар ойн бүсийн хамгааллыг сайжруулах
6.3.Хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох үүднээс хилийн цэрэг, хуулийн байгууллага, цагдаа, хөрш орнуудтай хамтран ажиллах механизмыг бий болгон хэрэгжүүлэх
6.4.Орон нутгийн олон нийт ойн эргүүлд оролцох, хууль бус үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнахад олгох санхүүгийн урамшууллыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах
6.5.Өрхийн хэрэгцээнд мод бэлтгэх тогтвортой менежментийн стратегийг баталгаажуулж холбогдох хууль эрх зүйн тогтолцоог шинэчлэх
6.6.Сонгосон цэг, тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчдын тусламжтайгаар гар утасны программ турших, SMART програм хангамж ашиглах
6.7.Ойн менежмент бүхий нутгаас хууль ёсоор бэлтгэсэн мод нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Монгол дахь хууль бус мод бэлтгэлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд унанги мод бэлтгэх хэмжээг нэмэгдүүлэх
6.8.Хууль бус мод бэлтгэлийг илрүүлэх зорилготой ойн нөхөрлөлийн эргүүл хийх урамшууллыг олгох, тогтмол хэрэгжүүлэх
6.9.Мэргэжлийн байгууллагуудын мод бэлтгэлийн хэмжээнд тавих хяналт сайжрах
6.10.Мод бэлтгэх үйл ажиллагаанд электрон барекодны системийг нэвтрүүлэх
6.11.Хууль бус мод бэлтгэл болон авилгын талаарх мэдээлийн тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх

Бүрэлдэхүүн D:

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох өрхийн амьжиргаа болон экосистемийн үйлчилгээний хангамж
+БАХ 10.0 Ойн хамгааллыг сайжруулах замаар экосистемийн үйлчилгээг бий болгох илүү сайжруулах

10.1.Экологийн чухал бус нутаг, корридоруудыг тодорхойлох, ялангуяа усны хагалбар газрууд болон нөхөрлөлүүдийн хамгаалалтын газрууд, тэдгээрийг хамгаалалтад авах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний экологи, эдийн засгийн
10.2.Эмзэг бүсүүдийг тодорхойлох ялангуяа арчилгаа, цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай завсрын бүсүүдийг тогтоох
10.3.Тусгай хамгаалалтанд буй газар нутгийг нэмэгдүүлэх бодлого, журам боловсруулах
10.4.Хамтын менежментэд суурилсан хамгаалалтыг хэрэгжүүлэх, ялангуяа экологийн чухал бүс нутгууд, тусгай хамгаалалттай газар нутаг болон завсрын бүсүүдэд хамтын менежментийг сайжруулах
10.5.Хангай болон Хэнтийн усны хагалбаруудын усны эх, хагалбаруудыг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
10.6.Тусгай хамгаалалтай бүс нутгийн менежментийг чадавхыг бэхжүүлэх болон сайжруулсан хяналт мониторингийн стратегийн тусламжтайгаар илүү үр дүнтэй болгох
10.7.Тусгай хамгаалалттай газар болон орон нутгийн удирдлагууд нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, усны нөөцийн менежмент болон дасан зохицоход чиглэлээр бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх


+БАХ 11.0 Эдийн засгийн хөшүүргүүд бий болгох замаар ой хамгааллыг сайжруулах

11.1.Ой бүхий бүс нутагт төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын нөхөрлөлүүд болон тогтвортой эко-жуулчлалын төслүүдийг бий болгох стратегийн төлөвлөгөө боловсруулах, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
11.2.Орон нутгийн иргэдийн ойн дагалт бүтээгдэхүүн, түлш, бага оврын тавилга, гар урлалыг боловсруулах өртгийн сүлжээ бий болгох, тэдгээрт чиглэсэн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
11.3.Ажил олгогч болон хувийн хэвшилд зориулсан Нөлөөллийн хөрөнгө оруулалтын санг байгуулах зорилгоор хувийн хэвшил/банкны сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр бодлого боловсруулах
11.4.Төр болон хувийн хэвшлийн салбарын аж ахуй нэгжүүдэд модны биомассын энерги, модны нүүрс, мод пеллет болон өөр бусад шийдлүүдийн чиглэлээр техникийн тусламж үзүүлэх


+БАХ 12.0 Хуурай бүс нутгийн ойн экосистемд цөлжилтийг бууруулах болон байгаль орчны хамгааллыг сайжруулах

12.1.Хуурай бүс нутгийн ойн бүсэд агро-ой / ойн дагалт баялагийн өртгийн сүлжээг бий болгох, хөгжүүлэх
12.2.Ойн сангийн байгалийн нөхөн сэргээлтийг сайжруулах менежментийг хэрэгжүүлэх
12.3.Цөлжилт хамгийн өндөр бүсүүдэд ойжуулалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
12.4.Загийн ойн менежментийг сайжруулж, баян бүрд, усны ундаргуудыг хамгаалах
12.5.Эрсдэл өндөртэй нутгуудад түлээний мод бэлтгэх тогтвортой үйл ажиллагаа төлөвшүүлэх