ҮНДЭСНИЙ ОЙН ХЯНАЛТЫН СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

REDD+ -ийн хүрээнд ҮОМС нь нэг улсын хэмжээнд газар ашиглалтын мэдээллийг боловсруулах, хяналт-шинжилгээг хийх, мөн ойд хамаарах хүлэмжийн хийн ялгаралт болон шингээлтийн түвшинг харуулсан өгөгдлүүдийг боловсруулахад зориулагдсан систем юм.

ҮОМС –ийн зорилго нь REDD+-ийн үйл ажиллагаануудын хэм хэмжээг үнэлэхэд оршдог. REDD+ -д зориулсан ҮОМС-ийг дараах үе шатаар хэрэгжүүлэх шаардлагатай.

1-р шат: анхдагч мэдээллүүдийг цуглуулах: чадавх бэхжүүлэх, байгууллага болон дэд бүтцийг сайжруулах,

2-р шат: REDD+ -ийн үйл ажиллагаануудад нийцүүлэн ҮОМС-ийг загварчлах/чиглүүлэх

3-р шат: REDD+-ийн бодлого, арга хэмжээнүүдэд нийцүүлэн ҮОМС-ийг бүрэн хэрэгжүүлэх

Ойн доройтол, хомсдол гэх мэт газар ашиглалтын хэлбэр хэрхэн өөрчлөгдөж байгаа мэдээллийг Үндэсний Ойн Тооллогын мэдээтэй нэгтгэснээр ойн салбарт хамаарах хүлэмжийн хийн ялгаралтын ерөнхий тооцоог гаргах боломжтой юм.

Дэлгэрэнгүйг