REDD+ Хөтөлбөрийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд үндсэн шаардлагуудыг хангахтай холбоотойгоор Монгол улсын Засгийн газар голлох дотоодын байгууллагууд болон бусад түншүүдийн зүгээс техникийн болон санхүүгийн дэмжлэгийг авсан болно.

Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр дараах ажлын хэсгүүд байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлээд байна. Үүнд:

  1. REDD+ Хөтөлбөрийн Стратеги, Бодлогын Ажлын хэсэг: Бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатанд дараахь үүргийг хүлээнэ. Үүнд: Үндэсний бодлого, хууль тогтоомж, төлөвлөгөөг REDD+ зохицуулах; засаглал, нийгмийн болон байгаль орчны хамгааллыг хөгжүүлэх; Ой хомсдол, доройтуулах хүчин зүйлсийг тодорхойлох; REDD+ Стратегийг боловсруулах; ил тод, шударга тогтолцоог бий болгох.
  1. Ойн суурь түвшин, Үндэсний Ойн хяналтын системийн Ажлын хэсэг: Бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатанд дараахь үүргийг хүлээнэ. Үүнд: Ойн суурь түвшин / Ойн хяналтын түвшнийг хөгжүүлэх арга зүй, туршилтын ажлыг зохион байгуулах; ойн үндэсний мониторингийн тогтолцоог төлөвлөх, турших чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
  1. Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх Ажлын хэсэг: Бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатанд дараахь үүргийг хүлээнэ. Үүнд: Нийгмийн бүлгийдийн тэгш оролцоог хангах талаар зөвлөлдөх уулзалт, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.

Гишүүд:

Ажлын хэсгүүдийг Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөрийн Захирал тэргүүлэх ба/эсвэл түүний томилсон албан тушаалтан удирдах болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж:

  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон бусад газар ашиглалтын салбар(ууд)

Ус, цаг уур орчны мэдээлэл, судалгааны хүрээлэн:

  • Зайнаас тандан судлах төв
  • Байгаль орчны мэдээллийн төв
  • Байгаль орчны судалгааны төв

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар:

  • Инженерийн судалгаа, хяналтын газар

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ):

  • Ойн үндэсний тооллогын төсөл

Ойн судалгаа, хөгжлийн төв:

  • Ойн нөөц, ашиглалтын газар

Монгол улсын их сургууль:

  • Хэрэглээний математик ба химийн инженерийн сургууль

Шинжлэх ухаан, технологийн их сургууль:

  • Ойн хүрээлэн

Монголын улсын Шинжлэх ухааны их сургууль:

  • Агро экологийн сургууль

ШУА-ийн Ерөнхий ба Туршилтын биологийн хүрээлэн:

  • Ойн фитоцентологийн лаборатори

ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн:

  • Ойн нөөцийн газар