Иргэний нийгмийн / Орон нутгийн иргэдийн зөвлөл байгуулагдсан

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөртэй хамтран нийгэм – байгаль орчин салбарын төрийн болон төрийн-бус байгууллага, орон нутгийн оролцоотой Иргэний Ниймийн Зөвлөлийг байгуулан ажиллаж байна:

  • Иргэний нийгэмд оролцогч талуудад тусалж, холбогдох чиглэлээр одоо байгаа форумуудтай уялдуулах; болон
  • ИНБ-ы форум, Удирдах зөвлөл, Техникийн ажлын хэсгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах.

REDD+ Хөтөлбөрийн иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн хоёрдахь зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 11-р сарын 01-ний өдөр Бишрэлт зочид буудалд зохион бйагуулан хуралдууллаа.

Зөвлөлдөх уулзалтын гол сэдэв нь:

  • Орон нутгын иргэд/Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүний удирдамж, гишүүнчлэл;
  • Орон нутгын иргэд/Иргэний нийгмийн гишүүдийг сонгон шалгаруулах санал авах.

Улаанбаатар, Дархан-Уул, Өвөрхангай, Хэнтий, Булган, Завхан, Архангай, Сэлэнгэ, Увс, Төв, Хөвсгөл аймгуудын иргэний нийгэм, байгаль орчны ТББ-ууд, олон улсын байгууллагууд, Ойн нөхөрлөлүүд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үр дүнд иргэний нийгэм, байгаль орчны ТББ-ууд, олон улсын байгууллагууд, Ойн нөхөрлөлүүд, орон нутгийн иргэд, хувийн хэвшлийн төлөөллийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийн талаар зөвлөлдсөн бөгөөд улмаар “Ой-Тогтвортой Хөгжлийн Зөвлөл” (ОБЕГ-аас 4 төлөөлөгч, орон нутгийн иргэдээс 5 төлөөлөгч, 4 иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас 4 төлөөлөгч)-ийг үүсгэн байгуулсан болно.

“Ой-Тогтвортой Хөгжлийн Зөвлөл”-ийн анхны уулзалт, хурлыг 2016 оны 11-р сарын 02-нд зохион байгуулав. Уулзалт, хурлын үндсэн зорилго нь:

  • 2017 оны эхний хагас жилийн ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэх;
  • Хөтөлбөрийн Удирдах Зөвлөл болон Техникийн Ажлын хэсгүүдэд орох Зөвлөлийн төлөөллийг сонгох;

Нэг төлөөлөгч Удирдах Зөвлөлд өөрийгөө нэр дэвшүүлж, хоёр төлөөлөл Бодлого, Стратегийн Техникийн Ажлын хэсэгт тус тус сонгогдсон. Бүх гишүүд дараа жилийн төлөвлөгөөний талаар санал солилцож зөвлөдлөө. “Ой-Тогтвортой Хөгжлийн Зөвлөл”-ийн ажлын хамрах хүрээ:

  • Иргэний нийгмийн оролцогч талууд, тухайлбал ойн хомсдол, ойн доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойг хамгаалах, ойн тогтвортой менежмент, ойн нүүрстөрөгчийн нөөцийг үндэсний түвшинд хэлэлцүүлэх талаархи асуудлуудыг шийдвэрлэх; болон
  • Орон нутгын иргэд/Иргэний нийгмийн гишүүдийг чадавхижуулах, REDD+ -тэй холбоотой бодлого, үйл ажиллагаанд оролцох чадавхийг нь бэхжүүлэх;
  • Орон нутгын иргэд/Иргэний нийгмийн гишүүдийг олон улсын хандивлагчидтай хамтран ажиллах, мөн REDD+ буюу бусад ойжуулалтын хөтөлбөрийг олон улсын санхүүжилтээр хийх чадавхийг сайжруулах;
  • Орон нутгийн болон ойн нөхөрлөлүүдийн эрхийг хамгаалж, REDD+ болон бусад олон улсын төсөл, хөтөлбөрүүдээс ашиг хүртэх эрхийг баталгаажуулах
  • Нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо болон үндэстний цөөнх (нутгийн иргэд)-ийн асуудлуудыг REDD+ Хөтөлбөрийн Үндэсний Стратегид тусгаж, хэлэлцүүлэг, бодлогын зөвлөмж гаргах,баталгаажуулах.