Талуудын бага хурлын шийдвэр

Танилцуулга: Монгол улсад үндэсний REDD+ хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд бодлого боловсруулагчид болон бусад оролцогч талууд НҮБ- ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ийн REDD+ хөтөлбөрийн хүрээнд гаргасан гол шийдвэрийг мэдэж байх нь чухал юм.

Энэ товхимлыг анх 2014 онд Камбож улсын REDD+ хөтөлбөрөөс боловсруулсан ба Мьянмар улсын REDD+ хөтөлбөрөөс шинэчилж гаргасныг Монгол хэлнээ хөрвүүлэн та бүхэндээ хүргэж байна. Уг товхимолд Балид 2007 онд зохион байгуулагдсан Талуудын 13 дугаар бага хурал (ТБХ\COP-13)-аас эхлээд Парист 2015 онд зохион байгуулагдсан Талуудын 21 дүгээр бага хурал (ТБХ\COP-21) хүртэлх хугацаанд НҮБУАӨСК-оос гаргасан гол шийдвэрүүд орсон болно.

Шийдвэр бүрийн хувьд НҮБУАӨСК- ийн холбогдох заалтыг тусгав.

Эдгээр хураангуй нь зөвхөн улс орнуудыг тодорхой арга хэмжээ авах эсвэл тодорхой удирдамжийг дагаж мөрдөхийг хүссэн шийдвэрт анхаарсан болно. Тиймээс энэ хураангуйд тусгасан шийдвэрийн эх бичвэрийг бүхлээр нь үзэх боломжгүй. Жишээ нь олон шийдвэр нь REDD+ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ямар ач холбогдолтой болохыг дурдахаас гадна боломжит үр ашиг, хангалттай, урьдчилан хэлэх боломжтой тусламж дэмжлэгийн хэрэгцээ зэргийг иш татсан байдаг. Эдгээр нь чухал боловч шийдвэрт тусгагдсан удирдамж, хүсэлт зэрэг нь энэ хураангуйд ороогүй болно.

Дэлгэрэнгүйг