REDD+ сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчим

”Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх“ нь ихэвчлэн эрсдэлийг бууруулахад зориулан бий болгосон процесс, бодлогод хамааралтай. НҮБУАӨСК-д зөвшөөрснөөр REDD+ -тэй холбоотой сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх долоон зарчим гэдэг нь REDD+-ийн үйл ажиллагаа хүмүүст болон байгаль орчинд “хор хөнөөл учруулахгүй байх”, түүнчлэн “сайн зүйлийг хийх”-д туслах өргөн хүрээг хамарсан зарчмууд бөгөөд нийгмийн болон байгаль орчны үр ашгийг нэмэгдүүлнэ.

REDD+-ийг хэрэгжүүлэхийн үр ашиг, эрсдэл

Үүний хажуугаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, REDD+-ийн хэрэгжүүлэхэд нийгмийн болон байгаль орчны (REDD+-ийн “үр ашгийг хуваалцах”, “олон талт үр ашиг” эсвэл “нүүрстөрөгчийн бус үр ашиг” гэж нэрлэх) үр ашгийг өгөх их боломжтой, гэвч орон нутгийнханд болон байгаль орчинд үзүүлэх эрсдэл бас байж болно. Эдгээр үр ашгууд болон эрсдэл нь ойн хомсдол, доройтлыг үүсгэгч хүчин зүйлсэд анхаарсан хэрэгжилт, мөн түүнчлэн хэзээ, хэрхэн хэрэгжиж байгаа талаарх REDD+ үйл явцаас ихээхэн хамаарна. Хүснэгт 8.1 нь REDD+-ийн нийгмийн болон байгаль орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх боломжит үр ашиг,
эрсдэлийг хураангуйлан үзүүлэв.

Хүснэгт 8.1: REDD+-ийн хэрэгжилтийн боломжит үр ашиг, эрсдэл

Дэлгэрэнгүйг