Иргэний нийгмийн төлөөлөл

REDD+ Үндэсний Хөтөлбөрийн шийдвэр гаргах бүтцэд иргэний нийгэм, орон нутгийн ард иргэдийн оролцоог хангах үүрэгтэй. Энэхүү оролцоог хангах гол механизм нь “Ой-Тогтвортой Хөгжил Зөвлөл” хэмээн нэрлэсэн Иргэний Нийгмийн Байгууллага (ИНБ) юм. “Ой-Тогтвортой хөгжил” зөвлөл нь ажлын хэсэгт өөрийн нэг төлөөлөгчийг томилсон байдаг ба тус зөвлөл нь иргэний нийгэм, байгаль орчин, Ойн нөхөрлөл (ОН), ойтой хамаарал  бүхий нутгийн иргэд (ОНИ), эмэгтэйчүүд, үндэсний цөөнхийн болон төрийн бус байгууллага болон бусад төлөөллүүдийг багтаасан байдаг. Энэхүү зөвлөл нь бие даасан бүтэц зохион байгуулалттай.

Ойн Тогтвортой Хөгжил Зөвлөл

Дээр дурьдсанчлан ИНБ-ууд / нутгийн иргэдийн төлөөлөл бүхий энэхүү зөвлөл нь REDD+д бэлтгэх төлөвлөгөөu хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн шууд оролцоог дэмжих үндсэн механизм болно. ИНБ-ууд / нутгийн иргэд нь мөн Үндэсний REDD+ Стратегийг боловсруулахад чиглэсэн олон нийттэй ажиллах, харилцах суурь болж өгөх бөгөөд улмаар Үндэсний Стратегийн хэрэгжилтийн явцад ИНБ-ууд / нутгийн иргэдийн оролцоог ханган ажиллах болно.

Дээр дурьдсанчлан зөвлөлийн гишүүд нь иргэний нийгмийн бүлгүүд, байгаль орчны бүлгүүд, Ойн нөхөрлөл, ойтой хамаарал бүхий нутгийн иргэд, эмэгтэйчүүд, үндэсний цөөнх болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл байдаг . Энэ форум нь бие даан зохион байгуулагдаж, бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

Зөвлөлийн үүрэг:

  • REDD+ бодлого, Үндэсний REDD+ стратегийг боловсруулах явцад гишүүд болон бусад төлөөлүүдийн саналыг тусгах;
  • Иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн хоорондын сүлжээ байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • REDD+ хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцох;
  • Чадавхийг бэхжүүлэхэд туслах;
  • Нийгэм, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үйл явцад хяналт тавин оролцох.

ОйТогтвортой Хөгжил Зөвлөл (ИНБ-ын форум), Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөр

Зорилго

REDD+ стратегийг боловсруулах үе шатад ИНБ-уудын дуу хоолойг тусгах;

  1. REDD+ стратегийг боловсруулах үе шатад ИНБ-уудын дуу хоолойг тусгах;
  2. Иргэний нийгмийн оролцогч талуудын REDD+-ийн талаарх мэдээлэл, мэдлэгийг сайжруулах;
  3. Тулгарч буй бодлогын цоорхой, асуудлыг газар дээрээс нь шийдвэр гаргах дээд түвшинд гаргаж ирэх, бодлогод нөлөөлөх чадавх бүхий форумыг байгуулах;
  4. Ирээдүйн REDD+ болон ойн хөтөлбөрүүдэд оролцох ИНБ-ын гишүүдийг гишүүд, тэдгээрийн чадавхыг бэхжүүлэх.

Гишүүнчлэл  

Ойн нөхөрлөл – 4 гишүүн (Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан аймаг)
Орон нутгийн ТББ, хувийн хэвшил болон иргэдийн төлөөлөл – 5 гишүүн (Хөвсгөл, Увс, Tөв, Орхон & Хэнтий аймаг)

Дэлгэрэнгүй
Image module

Ой-Тогтвортой Хөгжил Зөвлөл

  • ОТХЗ-ийн уулзалтууд:
    ОТХЗ нь дангаараа 3 удаагийн уулзалт зохион байгуулсан: УХ болон техникийн ажлын хэсэгт төлөөллүүд сонгох, ажлын удирдамж батлах, 2017 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, мөн ОТХЗ-ийн нарийн бичгийн даргыг сонгох гэх мэт асуудлуудаар.
  • ОТХЗ-ийн хувь нэмрээ оруулсан уулзалтууд:
    Бодлого, арга хэмжээний төсөл
    Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчмууд – Эрсдэл болон үр ашиг
    Нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангах
  • Чадавхыг бэхжүүлэх чиглэлд:
    Төсөл хэрхэн боловсруулах, санхүүжилт босгох сургалт
    Нээлттэй өдөрлөг – Увс аймаг

Ирээдүйд зохион байгуулах үйл ажиллагаа  

  • REDD+-ийн бодлогын баримт бичигт хувь нэмрээ оруулах
  • Чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа
  • Нээлттэй өдөрлөгүүд
  • Донор форум зохион байгуулах
  • Бодлогод нөлөөлөх
  • Хуульд дүн шинжилгээ хийх
Image module