Warning: Creating default object from empty value in /home/customer/www/reddplus.mn/public_html/mon/wp-content/plugins/dfd-extensions/redux_framework/ReduxCore/inc/class.redux_filesystem.php on line 29
ОЙН ТООЛЛОГЫН МЭДЭЭГ БЭЛТГЭХ, АШИГЛАХ, БОЛОВСРУУЛАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ – REDD+ Үндэсний Хөтөлбөр Монгол оронд

ОЙН ТООЛЛОГЫН МЭДЭЭГ БЭЛТГЭХ, АШИГЛАХ, БОЛОВСРУУЛАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ

Монгол улс 2018 оны 1-р сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцэд Үндэсний Олон Зорилтот Ойн Тооллогын мэдээллийн санг ашиглан “Монгол орны ойн суурь түвшний тайлан”-г боловсруулан хүргүүлсэн билээ.

    

Цаашид Үндэсний Олон Зорилтот Ойн Тооллогын мэдээллийн санг бүс нутаг болон аймаг орон нутгийн ойн талаарх бодлого, төлөвлөгөө боловсруулж шийдвэр гаргах, судалгаа шинжилгээнд шаардлагатай мэдээллийг хэрэглэгч нарт хялбар шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол орны ойн суурь түвшний тайланд шаардах орон нутгийн ойн сангийн орон зайн болон статистик мэдээг боловсруулах чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд аймаг, сум орон нутгийн ойн албаны болон ойн ангийн мэргэжилтнүүдийг хамарсан сургалтыг зохион байгуулах шаардлагатай юм.

Иймд ойн ангийн холбогдох мэргэжилтэн нарт Үндэсний Олон Зорилтот Ойн Тооллогын мэдээллийн санг ашиглах, мэдээг хянах, тогтмол шинэчлэх, орон зайн болон статистик мэдээг бэлтгэх, ашиглах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтыг Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Байгаль Орчин Аялал, Жуулчлалын Яамны харьяа Ойн Судалгаа, Хөгжлийн Төв УТҮГ-тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 15-с 21-ны хооронд нийт 6 хоног хэрэгжүүлж байна.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://reddplus.mn/mon/wp-content/uploads/2017/04/slide3-min-1.jpg);background-size: cover;background-position: top center;background-attachment: initial;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 350px;}