Ойн суурь түвшин гэж юу вэ?

Ойн хүлэмжийн хийн ялгарал/шингээлтийн Суурь Түвшин болон Ойн суурь түвшин (ОЯСТ/ОСТ) –үүд нь REDD+ -ийг хэрэгжүүлж буй улс орон бүрийн гүйцэтгэлийг үнэлэхэд ашигладаг жишиг утга юм.

Ойн ялгаралтын суурь түвшин болон Ойн суурь түвшин (ОЯСТ/ОСТ) нь НҮБУАӨСК-н шийдвэрт байдаг хэдий ч эдгээр хоёр ойлголтын ялгааг тодруулаагүй байсан тул UN-REDD дараах байдлаар тайлбарласан байна:

  1. Ойн хүлэмжийг хийн ялгаралтын суурь түвшин (ОХХЯСТ)-д зөвхөн ялгаралтыг бууруулах үйл ажиллагаануудыг багтаасан. Тиймээс ОЯСТ-ний хамрах хүрээ бол жишээ нь ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй ялгарлыг бууруулах байж болно.
  2. Ойн суурь түвшин (ОСТ)-д ялгаралтыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны аль алийг нь хамааруулдаг. Тиймээс ОСТ- ний хамрах хүрээнд ОЯСТ-ний үйл ажиллагааг мөн хамруулж, дээрээс нь, жишээ нь ойн нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх байж болно.

Зураг 6.1-д Тухайн улсын ОЯСТ/ОСТ-ийг ойн ялгаралтын өнгөрсөн хугацааны ердийн дунджийг ашиглан тооцох боломжийг дүрслэн үзүүлэв.

Дэлгэрэнгүйг