Warning: Creating default object from empty value in /home/customer/www/reddplus.mn/public_html/mon/wp-content/plugins/dfd-extensions/redux_framework/ReduxCore/inc/class.redux_filesystem.php on line 29
Ойн мэргэжилтнүүд болон ангийн инженер нарт зориулсан “Ойн мэдээллийн сангийн хөтлөлт” сургалт – REDD+ Үндэсний Хөтөлбөр Монгол оронд

Ойн мэргэжилтнүүд болон ангийн инженер нарт зориулсан “Ойн мэдээллийн сангийн хөтлөлт” сургалт

Ойн мэдээллийн сан нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах, төлөвлөлт хийх, судалгаа шинжилгээнд шаардлагатай мэдээллийг хэрэглэгч нарт хялбар шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн, олон нийтэд нээлттэй, газарзүйн мэдээ агуулсан вэб орчинд ажилладаг систем юм.

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд заасны дагуу Монгол орны байгаль орчны мэдээллийн санг хөгжүүлэх ажлын хүрээнд ойн мэдээллийн сангуудыг иж бүрэн бүрдүүлээд байна. Ойн мэдээллийн санд дараах дэд сангууд агуулагдана. Үүнд:

  1. Ойн нөөцийн мэдээллийн сан
  2. Ой зохион байгуулалтын мэдээллийн сан
  3. Ойн ашиглалт, зөвшөөрөл, зөрчлийн мэдээллийн сан
  4. Ойн нөхөн сэргээлтийн мэдээллийн сан
  5. Ой, хээрийн гал түймрийн мэдээллийн сан
  6. Ойн хөнөөлт шавж, өвчний мэдээллийн сан

Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн мэдээллийн санг бүрдүүлэх журамд мэдээллийн санг мэдээгээр баяжуулах, мэдээг шинэчлэх ажлыг аймаг, орон нутгийн холбогдох байгууллага хариуцна гэж заасны дагуу мэдээ бүрдүүлэх үүрэг бүхий байгууллагын холбогдох мэргэжилтэн нарт мэдээллийн санд эх мэдээг хэрхэн бэлтгэх, шалгах, мэдээ оруулах, засварлах, тайлан мэдээ гаргах үйл ажиллагааг танилцуулах, сургах зорилгоор Ойн мэргэжилтнүүд болон ангийн инженер нарт зориулсан “Ойн мэдээллийн сангийн хөтлөлт” сургалтыг 2 ээлжээр 2018 оны 4 сарын 23 -аас 5 дугаар сарын 4 хүртэл зохион байгуулж байна.

Сургалтын гол зорилго нь орон нутгийн Ойн ангийн холбогдох мэргэжилтэн нарт вэб орчны мэдээллийн санг ашиглах, мэдээгээр баяжуулах, тогтмол шинэчлэх, газарзүйн мэдээг бэлтгэж мэдээллийн санд оруулах чадавхыг бий болгоход чиглэнэ.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://reddplus.mn/mon/wp-content/uploads/2017/04/slide3-min-1.jpg);background-size: cover;background-position: top center;background-attachment: initial;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 350px;}