Warning: Creating default object from empty value in /home/customer/www/reddplus.mn/public_html/mon/wp-content/plugins/dfd-extensions/redux_framework/ReduxCore/inc/class.redux_filesystem.php on line 29
ОЙН АНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ – REDD+ Үндэсний Хөтөлбөр Монгол оронд

ОЙН АНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ

Ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах UNREDD хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ойн мэдээллийн сангийн мэдээ бүрдүүлэлт, ашиглалтыг сайжруулах зорилгоор чадавхыг бэхжүүлэх сургалтыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Булган аймаг болон Хэнтий аймгийн МСҮТ-ийг түшиглэн хийж байна.

Уг сургалтаар Ойн ангийн мэргэжилтнүүд ойн мэдээллийн сангийн анхан шатны мэдээ бүрдүүлэлтийг хэрхэн хийх, ойн аж ахуйн үйл ажиллагааны мэдээг хэрхэн газар зүйн мэдээллийн системд хөрвүүлэх болон эдгээр мэдээг хэрхэн Байгаль орчны мэдээллийн төвийн Ойн мэдээллийн сангийн системд оруулахыг талаар сургалтыг 10 сарын 15-наас эхлэн 16 аймгийн Ойн анги, Ойн албаны 40 орчим мэргэжилтнүүдийн дунд хийж байна.

Сургалтын үр дүнд Монгол орны ойн санд хийгдсэн аливаа ойн аж ахуйн мэдээг MRV (хэмжилт, тайлагналт, баталгаажилт) зарчмын дагуу бүрдүүлэх боломжтой болох ба улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Конвенцын газарт хүргүүлж буй Ойн суурь түвшний тайланг сайжруулж ойн аж ахуйн үйл ажиллагааны улмаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг хэмжих бололцоотой болох юм.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://reddplus.mn/mon/wp-content/uploads/2017/04/slide3-min-1.jpg);background-size: cover;background-position: top center;background-attachment: initial;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 350px;}