ОЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ

Эдүгээ төр засгаас ойн талаар гаргасан бодлогын баримт бичиг, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бүх шатны сургалт зохион байгуулах, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцох, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг сайжруулахад ойн нөөц, олон талын үүрэг, ач холбогдол, түүнтэй холбоотой хэрэглэгддэг оновчтой нэр томьёо, тодорхойлолтын талаарх нэгдсэн нэг ойлголттой болох зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгааг харгалзан үзэж, Ойн бодлого зохицуулалтын газраас ой судлаач, академич Ч.Доржсүрэн, Ч.Дугаржав, доктор Ц.Чулуунбаатар нараар “Ойн нэр томьёоны товч тайлбар“ нэр бүхий номыг захиалан бичүүлж, 2010 онд хэвлүүлсэн болно.

Эдгээр зохиогчид Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс санал болгосон ой болон хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой мэргэжлийн нэр томьёоны 777 мэргэжлийн үг хэллэг, нэр томьёоны гол утгыг гаргасан “Ойн нэр томьёоны товч тайлбар толь“ номны 2 дахь хэвлэлийг та бүхэнд толилуулж байна. Шинээр гарч буй энэхүү номонд өмнө нь хэвлэгдсэн “Ойн нэр томьёоны товч тайлбар“ номонд орсон мэргэжлийн нэр томьёоны үг хэллэг, тодорхойлолтыг хэвээр хадгалж оруулсан бөгөөд ойн хомсдол, доройтол, ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлттэй холбоотой нэр томьёог монгол болон англи хэлний товч тайлбартайгаар нэмж оруулав.

Монгол орны Ой модны салбарт ажиллаж буй мэргэжилтэн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, ажиллагсад, оюутан сурагчид, эрдэм шинжилгээний ажилтан нарт зориулж энэхүү номыг хэвлэн гаргаж байна.

 

 

Дэлгэрэнгүйг