Warning: Creating default object from empty value in /home/customer/www/reddplus.mn/public_html/mon/wp-content/plugins/dfd-extensions/redux_framework/ReduxCore/inc/class.redux_filesystem.php on line 29
“НОГООН ПАСПОРТ” АЯН МОНГОЛ ОРОН ДАЯАР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА – REDD+ Үндэсний Хөтөлбөр Монгол оронд

“НОГООН ПАСПОРТ” АЯН МОНГОЛ ОРОН ДАЯАР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт-Монгол орон даяар” аян нээлтээ дотоодын аяллын төв цэг, шашны жуулчлалын гол маршрут болсон Дорноговь аймгийн Сайншанд сум, Хамрын хийдэд зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд Улаанбаатар хот, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сургуулиудын “Эко клуб”-ийн нийт 300 гаруй хүүхэд оролцов. Монгол улсын ирээдүйн эзэд болсон тэд хамтдаа эх дэлхий, байгальтайгаа зөв харьцах талаар өртөөчилсөн сургалтад сууж, хамрын хийдтэй танилцах аялалд оролцов.

Тэдний гол зорилго нь мод тарих. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Бид говьд хамгийн сайн ургадаг гурван төрлийн нийт 400 орчим модыг энд суулгаж байна. Мод тарих нэг хэрэг. Харин усалгаа, арчилгаа маш чухал. Энэ ажлыг хамрын хийдийн лам нар хариуцна. Яамны зүгээс мод тарьсан талбайг хашаажуулах, усалгааны систем хийх, сандал сүүдрэвч тавих зэрэг ажлыг хийлээ. Хамрын хийдийг зорьж ирсэн аялагч, жуулчид энэ цэцэрлэгт хүрээлэнд саатдаг, тэгэхдээ нэг мод тариад буян үйлдээд буцдаг байх боломжийг олгох зорилготой” гэсэн юм.

Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр тус арга хэмжээг дэмжин ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагын нээлтийн арга хэмжээнд Монгол орны Ой, түүний ач холбогдол болон хөрсний талаар сургалтыг зохион байгууллаа.

  Видео мэдээ үзэх  

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://reddplus.mn/mon/wp-content/uploads/2017/04/slide3-min-1.jpg);background-size: cover;background-position: top center;background-attachment: initial;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 350px;}