Warning: Creating default object from empty value in /home/customer/www/reddplus.mn/public_html/mon/wp-content/plugins/dfd-extensions/redux_framework/ReduxCore/inc/class.redux_filesystem.php on line 29
Монгол улс шинэчлэгдсэн Ойн Суурь Түвшний тайлангаа НҮБУАӨСК-д хүргүүллээ – REDD+ Үндэсний Хөтөлбөр Монгол оронд

Монгол улс шинэчлэгдсэн Ойн Суурь Түвшний тайлангаа НҮБУАӨСК-д хүргүүллээ

Монгол улс шинэчлэгдсэн Ойн суурь түвшин (ОСТ)-ий тайлангаа 6 сарын 22-д НҮБУАӨСК-ын нарийн бичгийн дарга нарт хүргүүлээд байна. 2018 оны 1 сард НҮБУАӨСК-д хүргүүлж байсан эхний ОСТ-ний тайлан нь техникийн шинжээч нарын шинжилгээнд орсон бөгөөд энэ процесс нь тухайн улс орнуудын хүргүүлсэн тайлан нь аргазүйн хувьд алдаатай байгаа эсэхийг шалгаж, дахин нэг удаа тайлангаа шинэчлэх боломжийг олгодог.

Шинэчлэгдсэн тайланд бид хөрсний нүүрстөрөгчийн сангаас бусад 4 нүүрстөрөгчийн санг хамруулсан бөгөөд нэмэлт байдлаар ойн байгалийн өсөлтийн явцад хуримтлагдах нүүрстөрөгчийн хэмжээг тогтмол утга ашиглан тооцсон.

Монгол орны ойн талбай дээрээс ялгарч болон шингээгдэж буй хүлэмжийн хийн жилийн дундаж утгын хэмжээг ойн өсөлтийг харгалзахгүйгээр тооцож үзэхэд 3,477,384 тнCO2я гэж гарсан бол байгалийн өсөлтийг нь хамруулан үзэхэд –29,158,201 тнCO2я  гэсэн үзүүлэлт гарсан байна.

 

2005-2015 онуудад Монгол ойн талбай дээрээс түймэр, хортон, мод огтлол зэрэг үйл ажиллагааны улмаас ялгарсан болон ойн байгалийн өсөлтийн явцад хуримтлагдсан CO2

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://reddplus.mn/mon/wp-content/uploads/2017/04/slide3-min-1.jpg);background-size: cover;background-position: top center;background-attachment: initial;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 350px;}