Монгол орны REDD+ Хөтөлбөрийн Менежментийн бүтэц

Одоогийн байдлаар REDD + хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагаа, зохицуулалтанд чиглэсэн бүтэц зохион байгуулалт байхгүй байна. Шинэ бүтэц зохион байгуулалтыг бий болгох шаардлагатай ба санал болгож буй менежментийн зохицуулалт нь REDD-ийн Үндэсний Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг боловсруулж, хэрэгжүүлэхэд чиглэнэ. Эдгээр нь агентлаг хоорондын болон салбарын дундын зохицуулалтыг хангах зорилготой. Дараах бүтэц нь REDD + Монгол хөтөлбөрийн одоогын менежментийн бүтэц юм:

Image module

Үндэсний стратеги боловсруулах REDD + Ажлын хэсэг:

Энэ ажлын хэсэг нь байгуулагдсан байх бөгөөд зөвлөх болон зохицуулах байгууллага байх болно. Энэхүү Ажлын Хэсгийн үүрэг нь REDD + Үндэсний Стратегийг боловсруулах, үүнд REDD+ хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан чиглүүлэх ерөнхий удирдамж, удирдамжийг бий болгох явдал юм. Салбар дундын хамтын ажиллагаа REDD+ санаачлагуудын хоорондын уялдаа холбоог ханган ажиллах үүрэгтэй байна. Ажлын хэсэг нь REDD+ бэлэн байдлыг хангах Монгол Улсын үндэсний хөгжлийн төлөвлөгөөтэй нийцүүлэх үүрэгтэй ажиллах болно.