Warning: Creating default object from empty value in /home/customer/www/reddplus.mn/public_html/mon/wp-content/plugins/dfd-extensions/redux_framework/ReduxCore/inc/class.redux_filesystem.php on line 29
АНУ-ын Ойн албаны мэргэжилтнүүд Монгол орны ойн түймрээс сэргийлэх үйл ажиллагаанд оролцож байна – REDD+ Үндэсний Хөтөлбөр Монгол оронд

АНУ-ын Ойн албаны мэргэжилтнүүд Монгол орны ойн түймрээс сэргийлэх үйл ажиллагаанд оролцож байна

Монгол оронд ойн түймэр их дэгддэг бөгөөд нийт түймрийн 95 орчим хувь нь хүний үйл ажиллагаанаас, 5 хувь нь аянга зэрэг байгалийн хүчин зүйлсээс шалтгаалж гардаг. Түймэр ихэвчлэн хавар, намрын улиралд дэгддэг нь мод бэлтгэл, ойн дагалт баялгийн ашиглалт, ан агнууртай холбоотой. Ойн түймэрт навчит ургамал, хөвд, модны титэм, хөрсөн дээрх унанги, бут сөөг шатдаг . Мөн байгалийн нөхцөлөөс шалтгаалан титмийн, гадаргын, гүний түймэр гэж ангилагддаг ба титмийн түймэр нь олон модыг үхүүлэх хор хөнөөлтэй.

  

Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөр Монгол улсын Засгийн газартай хамтран ойн түймэр, хортон, бусад хүчин зүйлээс шалтгаалсан ойн доройтол, хомсдолоос сэргийлэх Бодлого, арга хэмжээ бүхий Үндэсний REDD+ Стратегийг боловсруулахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд мөн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааны хүрээг тодорхойлохоор АНУ-ын Ойн албаны хоёр мэргэжилтэн манай улсад 2 долоо хоногийн турш ажиллаж одоогийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, зөвлөмж өгч, Монгол улс АНУ-ын Ойн албаны  урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавих юм. Уг үйл ажиллагааны үеэр бүлгийн уулзалтууд, хээрийн судалгаа хийгдсэн бөгөөд туршлага солилцох сургалт семинар 2018 оны 5 сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://reddplus.mn/mon/wp-content/uploads/2017/04/slide3-min-1.jpg);background-size: cover;background-position: top center;background-attachment: initial;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 350px;}