Terminology in English
Нэр томъёо - Англи хэлээр
Definition in English
Тайлбар – Англи хэлээр
Terminology in Mongolian
Нэр томъёо-Монгол хэлээр
Definition in Mongolian
Тайлбар
Abatement (emissions)Reduction. Often used in the context of reducing the degree or intensity of greenhouse gas emissionsБагасалт, бууралт, бууруулах (хүлэмжийн хийн ялгаралт)Бууруулах. Хүлэмжийн хийн зэрэглэл юмуу, эсвэл эрчмийг бууруулахтай холбоотой хам сэдвүүдэд байнга хэрэглэгдэнэ.
Aboveground biomassLiving vegetation above the soil, including stem, stump, branches, bark, seeds, and foliage.Газрын дээрх биомассҮрийн хальс, хожуул, мөчир, холтос, үр, навч зэргийг хамарсан хөрсөн дээрх амьд ургамал.
Activity data (AD)Living vegetation above the soil, including stem, stump, branches, bark, seeds, and foliage.Газрын дээрх биомассҮрийн хальс, хожуул, мөчир, холтос, үр, навч зэргийг хамарсан хөрсөн дээрх амьд ургамал.
Adaptation (climate change)The adjustment in natural or human systems in response to actual or expected climatic stimuli or their effects, which moderates harm or exploits beneficial opportunities.Дасан зохицох, дасан зохицохуй (уур амьсгалын өөрчлөлтөд)Цаг агаарын бодит болон таамаглаж буй өдөөлт, түүний нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдэл дэх байгалийн болон хүний системийн зохицол нь хор хөнөөлийг тогтоон барьж, үр ашигтай боломжуудыг бий болгож байдаг.
Adaptation FundThe Adaptation Fund (AF) was established in 2001 to finance concrete adaptation projects and programmes in developing country Parties to the Kyoto Protocol that are particularly vulnerable to the adverse effects of climate change.Дасан зохицох санДасан зохицох сан (ДЗС) нь 2001 онд уур амьсгалыг өөрчлөлтийн тааламжгүй нөлөөлөлд өртөмтгий Киотогийн протоколд хамрагдсан хөгжиж буй орны талуудад тодорхой дасан зохицох төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгуулагдсан.
Adaptive capacity (climate change)The ability of a system to adjust (in the context of REDD+ to climate change including climate variability and extremes) to moderate potential damages, to take advantage of opportunities, or to cope with the consequences.Дасан зохицох чадавхи (уур амьсгалын өөрчлөлтөд)Системийн зохицуулалтын (REDD+ийн уур амьсгалын эмзэг болон эрс тэс байдлыг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөд хариу үзүүлэх тухай сэдэвт) болон боломжит хор уршгийг зөөлрүүлэх, боломжийн давуу талыг олж авах, эсвэл үр дагаврыг бууруулах чадвар юм.
Adaptive managementAdaptive management is a process where policies,proceddures and activities can be adapted to future unknown conditions to improve management success.Дасан зохицохуйн менежментДасан зохицохуйн менежмент гэдэг нь менежментийг сайжруулахын тулд хожмын ямар ч нөхцөлд дасан зохицож чадахуйц бодлого, үйл явц, үйл ажиллагааны нэгдэл юм.
Additionality (emissions reductions)The requirement by which, under the Kyoto Protocol and sound voluntary market standards, carbon credits will be awarded only to project activities where emissions reductions are additional to those that would occur anyway.Нэмэлт үйл ажиллагаа (хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах)Киотогийн протокол болон тохиромжтой сайн дурын зах зээлийн стандартын хүрээнд нүүрстөрөгчийн кредитийг зөвхөн тухайн төслийн ялгаралтыг нэмэлт байдлаар
бууруулж байгаа тэрхүү үйл ажиллагаанд л олгоно.
AfforestationEstablishment of new forest on land that was not covered by forests before.Урьд нь ой мод байгаагүй газарт ойжуулалт хийх, мод үржүүлэхУрьд өмнө нь ой байгаагүй газарт шинээр ой бий болгох
AgroforestryAn integrated approach of using the interactive benefits from combining trees and shrubs with crops. It combines agricultural and forestry technologies to create more diverse, productive, profitable, healthy, and sustainable land-use systemМод үржүүлгийн аж ахуй, агро-ойн аж ахуйМод, бут сөөгтэй хамт тариалангийн ургамлыг хослуулан тариалж гарах олон талт үр өгөөжийг ашигладаг нэгдмэл арга хандлага юм. Энэ нь илүү олон талт, үр бүтээмжтэй, ашигтай, эрүүл, тогтвортой газар ашиглалтын системийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн технологийг нэгтгэдэг.
AllometryIt is the study of the relationship between size and shape of organisms; in forestry, it generally refers to the relationship between tree diameter, height, crown size and biomass.Хэсгийн өсөлтийг нийт өсөлттэй нь харьцуулан судлахЭнэ нь тухайн организмын хэмжээ, хэлбэрийн хоорондын харилцан хамаарлын судалгаа; ойн аж ахуйн хувьд энэ нь ерөнхийдөө модны диаметр, өндөр, титмийн хэмжээ, биомассын хоорондын хамаарлыг үзүүлнэ.
Annex II countriesGroup of countries included in Annex II to the United Nations Framework Convention on Climate Change, including all developed countries in the Organisation for Economic Cooperation and Development.НҮБУАӨСК-ийн Хавсралт II-ын орнуудЭдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн бүх хөгжилтэй орнуудыг хамарсан НҮБУАӨСК-ийн Хавсралт II-т хамрагдах улс орнуудын бүлэг.
Annex-I, Annex-B Countries/PartiesGroup of countries included in Annex I (as amended in 1998) to the United Nations Framework Convention on Climate Change, including all the developed countries in the Organisation for Economic Cooperation and Development, and economies in transition.НҮБУАӨСК-ийн Хавсралт 1, Хавсралт Б-ын орнууд /талуудЭдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн бүх хөгжилтэй болон эдийн засгийн шилжилтийн улсуудыг хамарсан НҮБУАӨСК-ийн Хавсралт I-д (1998 онд шинэчлэгдсэн) хамрагдах улс орнуудын бүлэг.
Annex B CountriesThe signatory nations to the Kyoto Protocol that are subject to caps on their emissions of greenhouse gases and committed to reduction targets – countries with developed economies.НҮБУАӨСК-ийн хавсралт Б-ын орнуудХүлэмжийн хийн ялгаралтыг даван туулах, багасгах зорилго бүхий Киотогийн Протоколд нэгдэн орсон үндэстнүүд нь эдийн засгийн хөгжилтэй улс орнууд байдаг.
AnthropogenicThe term used to mean caused by or influenced by humans.Хүний үйл ажиллагааЭнэ нэр томъёог хүний үйл ажиллагаагаар юмуу, түүний нөлөөгөөр үүсэх тохиолдолд хэрэглэнэ.
Anthropogenic emissionGHG Emissions caused by humansХүний үйл ажиллагаагаар үүсдэг хүлэмжийн хийХүний үйл ажиллагаагаар үүсэх хүлэмжийн хий
Assisted /Accelerated Natural Regeneration (ANR)This is a name of a methodology under the VCS. It describes management actions taken to enhance the natural processes of forest restoration, focusing on encouraging the natural establishment and subsequent growth of indigenous forest trees, whilst preventing any factors that might harm them.Байгалийн сэргэн ургалтыг дэмжих / хурдасгах (БСУДХ)Энэ нь баталгаажсан нүүрстөрөгчийн стандарт (БНС-VCS)-ын хүрээнд хэрэглэдэг арга зүйн нэр юм. Энэ нь ямар нэгэн сөргөөр нөлөөлж болохуйц хүчин зүйлсээс хамгаалж, ойн уугуул модны дараагийн өсөлтийг байгалийнх нь хувьд дэмжихэд голлон анхаарч, ойн нөхөн ургалтын байгалийн үйл явцыг нэмэгдүүлэхээр авдаг менежментийн үйл явц болно.
Avoided deforestationThis occurs when an intervention such as a change in policy, funding, actions, goals means that deforestion is prevented.Ойн хомсдолыг хориглохОйн хомсдолоос сэргийлэхээр бодлого, санхүүжилт, үйл ажиллагаа, зорилгод өөрчлөлтүүдийг хийх зэргээр хөндлөнгөөс оролцох үед тохиолддог.
BarrierBarriers in the context of REDD+ are often understood as something that prevents REDD+ actions from happening. It can be policies, lack of knowledge, resources, among others.Саад хориг, саад бэрхшээлREDD+ сэдвийн хувьд саад бэрхшээл, хориг гэдэг нь тохиолдож болох зүйлээс REDD+ үйл ажиллагаануудыг урьдчилан хамгаалах явдал гэж үргэлж ойлгогддог. Энэ нь бодлого болон мэдлэг, нөөц, бусад зүйлсийн хувьд хангалтгүй байж болно.
Baseline scenarioIn the context of REDD+ the expected future emissions in the scenario where the REDD+ activities are not implemented.Суурь үзүүлэлтийн хувилбарREDD+ сэдвийн хувьд REDD+ үйл ажиллагаа хэрэгжээгүй газрын хувилбар дахь ирээдүйд хүлээгдэж буй хүлэмжийн хий
Belowground biomass (BGB)All biomass contained in living roots over 2mm in diameterГазрын доорх биомасс2 мм-ээс их диаметртэй хөрсөнд ургаж байгаа бүхий л биомассууд
Benefit-sharing mechanismThe principles, models and processes developed and applied to distribute benefits, both direct and indirect, of project activities, including project funding, between different participants and stakeholders.Үр ашгийг хуваарилах механизмЯнз бүрийн оролцогчид, талуудын хооронд төслийн санхүүжилтийг хамруулан төслийн үйл ажиллагааны үр ашгийг шууд болон шууд бусаар түгээхийн тулд боловсруулсан зарчим, загвар, үйл явц.
Biennial Update Report (BUR)BURs are reports to UNFCCC containing updates of national Greenhouse Gas (GHG) inventories, including a national inventory report and information on mitigation actions, needs and support received.НҮБУАӨСК-ийн хэрэгжилтийн үндэсний хоёр жил тутмын тайлан-илтгэлНҮБУАӨСК-ийн хэрэгжилтийн үндэсний хоёр жил тутмын тайлан-илтгэл нь үндэсний хүлэмжийн хийн тооллогын тайлан, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулсан тухай мэдээлэл, хэрэгцээ, хүлээн авсан дэмжлэг зэргийг хамарсан Үндэсний хүлэмжийн хийн тооллогын хамгийн сүүлчийн хувилбарыг багтаан НҮБУАӨСК-д гаргадаг тайлангууд.
BiodiversityThe total diversity of all organisms and ecosystems at various spatial scales (from genes to entire biomes).Биологийн олон янз байдалЯнз бүрийн орон зайн масштабыг хамарсан (генээс эхлээд биом (амьтан, ургамал хүртэлх) бүх организм, экосистемийн олон янз байдлын нийлбэр.
BiomassThe total mass of living organisms in a given area or volume; dead plant material can be included as dead biomass.БиомассТухайн газарт юмуу, эсвэл эзэлхүүнд амьдарч байгаа амьд организмын; ухсэн ургамлын материалуудыг хамарсан үхсэн биомассын нийлбэр масс юм.
Biomass expansion factor (BEF)Biomass Expansion Factors (BEF) expand merchantable timber volume to total aboveground biomass volume in order to account for non-merchantable components of wood stock and increment in forests.Биомассын тэтэлтийн хүчин зүйл (БӨХЗ)Биомассын тэлэлтийн хүчин зүйлүүд нь модны нөөцийн үл худалдаалагдах хэсэг болон ойн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд нийт газрын дээрх биомассын хэмжээ хүртэл худалдаалж болох модны хэмжээг өсгөдөг.
Biomass incrementIncrease in biomass in the forest due to plant growth.Биомассын өсөлтУргамал ургасанаар ой дахь биомассыг өсгөдөг.
Biomass removalsLoss of biomass in the forest due to harvest and disturbance (e.g. forest fire.)Биомассын шилжилтОйд мод бэлтгэх, ойн тэнцвэрт байдлыг алдагдуулах (жишээ нь, ойн түймэр) замаар ойн биомассыг алддаг.
BiomesA major and distinct regional element of the biosphere, typically consisting of several ecosystems (e.g., forests, rivers, ponds, swamps) within a region of similar climate. Biomes are characterized by typical communities of plants and animals.Биом, тухайн газар нутагт байгаа амьтан, ургамлын төрлийн нийлбэрИжил уур амьсгалын орчин дахь хэд хэдэн экосистем (тухайлбал, ой, нол мөрөн, нуур цөөрөм, намаг зэрэг)-ийг хамарсан биосферийн чухал, онцлог ялгаатай бүс нутгийн элемент. Биом нь үндсэн ургамлын бүлгэмдэл болон амьтны аймгийн шинж чанараар тодорхойлогддог.
Buffer (carbon credit)The amount of carbon credits, determined by risk analysis or the rules of a particular standard, which are set aside and not commercialized to ensure validity of carbon credits from a project in the event of leakage or non-permanence.Эрсдлийг тооцсон нүүрстөрөгчийн кредитТөслийн явцад тогтворгүй байдал, нүүрстөрөгчийн алдагдал/цоорхой/алданга зэрэг бий болж магадгүй нөхцөлд нүүрстөрөгчийн кредитийн баталгааг хангахын тулд тогтоосон худалдаалагддаггүй, эрсдлийн дүн шинжилгээ эсвэл тодорхой стандартуудаар тогтоосон нүүрстөрөгчийн кредитийн хэмжээ.
Business-as-usual (scenario)What would happen if no action is taken and you carry on as you did beforeБизнес байгаагаараа байх, яг одооныхоороо байх (хувилбар)Урьд өмнө нь хийж байгаагүй шигээ ямар нэгэн үйл ажиллагааг хийхгүй байх үед юу тохиолдож болох вэ.
Canopy coverThe percentage of the surface of a land area that is covered by tree canopies.Титмийн бүрхэцГазар нутгийн модны титмээр бүрхэгдэж байгаа гадаргын хувь хэмжээ.
Carbon accountingThe tracking of changes in carbon pools associated with human‐induced sources and sinks of greenhouse gas emissions.Нүүрстөрөгчийн тооцоо, тооллогоХүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтын эх үүсвэр, шингээгчтэй холбоотой нүүрстөрөгчийн сангууд дах өөрчлөлтийг тооцох тооллого, тооцоо
Carbon benefitsThe quantity of emissions avoided or carbon sequestered above the business‐as-usual scenario, after appropriate deductions are made for leakage and impermanence.Нүүрстөрөгчийн үр ашигТогтворгүй төлөв болон алдагдал зэрэгт зориулан зохих хасалтуудыг хийсний дараах BAU буюу одоо байгаа хандлагаар үргэлжилбэл хандлагын утгаас дээш нүүрстөрөгчийн шингээлт эсвэл зайлсхийсэн ялгаралтын хэмжээ.
Carbon creditA generic term for any tradable certificate or permit representing the right to emit one metric ton of carbon dioxide or the mass of another greenhouse gas with a carbon dioxide equivalent (tCO2e) equivalent to one metric ton of carbon dioxide.Нүүрстөрөгчийн кредитНэг тонн нүүрсхүчлийн хий эсвэл бусад төрлийн хүлэмжийн хийнүүдийн хэмжээг нэг тонн нүүрстөрөгчийн эквивалент (CO2 тонн.экв)-тай тэнцэх утгаар илэрхийлсэн хүлэмжийн хий ялгаруулах эрхийг төлөөлөх зөвшөөрөл эсвэл худалдаалах сертификатын ерөнхий нэршил
Carbon cycleThe term used to describe the flow of carbon (in various forms, e.g. as carbon dioxide, biomass carbon) through the atmosphere, ocean, terrestrial biosphere and lithosphere.Нүүрстөрөгчийн эргэлтАгаар мандал, далай тэнгис, эх газрын биосфер, литосфер дэх нүүрстөрөгчийн (нүүрсхүчлийн хий, биомассын нүүрстөрөгч г.м янз бүрийн хэлбэр, нэгдэл байдлаар) хөдөлгөөнийг тайлбарлахад ашигладаг нэр томьёо.
Carbon dioxide equivalent (CO2e)The universal unit of measurement used to indicate the global warming potential of each of the seven greenhouse gases. It is used to evaluate the impacts of releasing (or avoiding the release of) different greenhouse gases.Нүүрхүчлийн хийн эквивалент (CO2e)Долоон төрлийн хүлэмжийн хий тус бүрийн дэлхийн дулааруулах чадамжийг илэрхийлэхэд ашигладаг хэмжигдэхүүний нэгдсэн нэгж. Үүнийг төрөл бүрийн хүлэмжийн хийн ялгаралтын (эсвэл зайлсхийсэн ялгаралтын) нөлөөллийг үнэлэхэд хэрэглэдэг.
Carbon footprintCarbon footprint is the emissions caused by an individual, population, product or process usually measured in metric ton CO2 equivalent.Нүүрстөрөгчийн ул мөрНүүрстөрөгчийн ул мөр гэдэг нь нэг хүн, нийт хүн ам, бүтээгдэхүүн, үйл ажиллагаа зэргээс үүдсэн ялгаралтыг хэлэх бөгөөд ихэвчлэн нүүрсхүчлийн хийн эквивалент (CO2e)–аар илэрхийлдэг.
Carbon neutralHaving a net zero carbon emissions footprintНүүрстөрөгчийн саармагНүүрстөрөгчийн ялгаралтын ул мөр байхгүй байх
Carbon offsetundertaking a removal or buying a carbon credit to compensate for a planned emissionНүүрстөрөгчийн дүйцүүлэлтБууруулах үйл ажиллагаа эсвэл төлөвлөсөн ялгаралтыг дүйцүүлэхийн тулд нүүрстөрөгчийн кредитийг худалдан авах үйл ажиллагаа
Carbon pool A system that has the capacity to accumulate or release carbon. The five major carbon pools associated with forests are: aove ground biomass, below ground biomass, dead wood, litter and soil organic matter.Нүүрстөрөгчийн санНүүрстөрөгчийг ялгаруулах эсвэл хуримтлуулах чадамжтай систем. Ойд таван үндсэн нүүрстөрөгчийн сангууд байдаг. Үүнд: газрын дээрх биомасс, газрын доорх биомасс, үхсэн ба унанги мод, хөвхөн давхарга, хөрсний органик бодис юм.
Carbon rightsthe claims on the benefit streams from carbon poolsНүүрстөрөгчийн эрхНүүрстөрөгчийн сангуудаас бий болгох үр ашигт үндэслэсэн баталгаажсан эрх
Carbon sequestrationThe storage of carbon by plants, trees and other flora, which absorb carbon dioxide from the atmosphere while they grow.Нүүрстөрөгчийн шингээлтУргах явцдаа нүүрсхүчлийн хийг агаар мандлаас шингээж байдаг ургамал, мод болон бусад ургамлын аймгийнхны нүүрстөрөгчийн нөөцлөлт.
Carbon sinkA place where carbon dioxide sequestration results in the accumulation of of carbonНүүрстөрөгчийн шингээгчНүүрсхүчлийн хийн шингээлтийн дүнд бий болох нүүрстөрөгчийн хуримтлал байх газар, орчин
Carbon sourceA store of carbon where the flow of carbon results in a net emissionНүүрстөрөгчийн эх үүсвэрНүүрстөрөгчийн урсгал ялгаралтыг бий болгож буй эх үүсвэр
Carbon stockThe quantity of carbon in a carbon pool measured in metric tons per land unitНүүрстөрөгчийн нөөцНэгж талбай тутамд тонноор хэмжигдэх нүүрстөрөгчийн сан дах нүүрстөрөгчийн хэмжээ
Carbon stock enhancementactivities involving the restoration of degraded forests, reforestation and afforestationНүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэхДоройтсон ойг сэргээх, дахин ойжуулах, шинээр ойжуулахтай холбоотой үйл ажиллагаанууд
Carbon trading or emission tradingThe sale or purchase of credits, permits or allowances to emit greenhouse gasesНүүрстөрөгчийн худалдаа эсвэл хүлэмжийн хийн худалдааХүлэмжийн хийг ялгаруулах зөвшөөрөл, ноогдол, кредитийн борлуулалт эсвэл худалдан авалт
Certified emission reductions (CERs)A unit of GHG reductions that has been generated and certified under the provisions of Article 12 of the Kyoto Protocol, the Clean Development Mechanism.Хүлэмжийн хийн баталгаажсан бууралт (ХХББ)Киотогийн протоколын 12 дугаар зүйл, түүний Цэвэр хөгжлийн механизмын дагуу баталгаажсан эсвэл бий болгосон хүлэмжийн хийн бууралтын нэгж
Clean Development Mechanism (CDM)A facility created under the Kyoto Protocol, which allow Annex I countries to finance emissions reducing projects in developing countries that are party to the Kyoto ProtocolЦэвэр хөгжлийн механизмКиотогийн протоколын талууд болох хөгжиж буй орнуудад хэрэгжих хүлэмжийн хийг бууруулах төслүүдийг санхүүжүүлэхээр конвенцийн хавсралт I-ийн орнуудын зөвшөөрч, Киотогийн протоколын хүрээнд байгуулагдсан сан.
Climate changeThe impact on global climate that is directly attributable to human activity.Уур амьсгалын өөрчлөлтХүний үйл ажиллагаанд шууд хамааруулж болох дэлхийн уур амьсгалд үзүүлэх нөлөө.
Climate change adaptationAdjustments in ecological, social, or economic systems in response to actual or expected climatic impacts.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, дасан зохицохуйОдоогийн болон хүлээгдэж буй уур амьсгалын нөлөөлөлд экологи, нийгэм, эсвэл эдийн засгийн системийн хариу үйлдлийн зохицуулалт.
Climate change mitigationPolicies and measures implemented that are expected to reduce climate changeУур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, багасгахУур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ
Co-benefitsThe direct or indirect benefits that arise from actions to reduce GHG emissions that are additional to climate change mitigation benefits.Хамтын үр ашиг, хамтын ашиг тусХүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилгоор явуулж буй үйл ажиллагаанаас урган гарах шууд ба дам үр ашиг нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад нэмэлт ашиг тустай байдаг.
Commitment periodThe period of time in a regulatory greenhouse gas mitigation scheme during which countries are required to reduce emissions by a specific amount.Амлалтын хугацааХүлэмжийн хийг бууруулах зохицуулалт бүхий хуваариар тогтоосон цаг хугацаандаа улс орнуудыг тодорхой хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулахыг шаарддаг.
Community forestryA forest management system where a forest resource is managed collectively by and for the benefit of local peopleНутгийн иргэдэд түшиглэсэн ойн аж ахуйОрон нутгийн хүмүүсээр тэдгээр хүмүүсийн ашиг тусын төлөө ойн нөөцийг хамтран зохицуулж, менежментийг хийдэг ойн менежментийн систем.
Conference of the Parties (COP)The term used to describe the regular meeting of countries that have signed the UN Framework Convention on Climate ChangeТалуудын Бага Хурал (ТБХ)Энэ нэр томъёог НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцийг баталж, гарын үсэг зурсан улс орнуудын байнга хийдэг хурлыг тодорхойлоход хэрэглэнэ.
Conservation of forest carbon stocksOne of the five REDD+ activities in which policies and measures are designd to maintain carbon stocks even though there may be no threat of deforestation or degradation.Ойн хүүрстөрөгчийн нөөцийг хамгаалахНүүрчтөрөгчийн нөөцийг дэмжихийн зэрэгцээ, ойн хомсдол юмуу доройтлын аюул заналгүй байлгахын тулд боловсруулсан Бодлого, арга хэмжээнд байдаг REDD+ийн таван үйл ажиллагааны нэг болно.
Convention on Biodiversity (CBD)The Convention of Biological Diversity is a global agreement addressing all aspects of biological diversity: genetic resources, species, and ecosystems.Биологийн олон янз байдлын конвенц (БОЯБХК)Биологийн олон янз байдлын конвенц нь биологийн олон янз байдлын бүхий л асуудлыг, тухайлбал, генеткийн нөөц, зүйл, экосистемийг анхаарсан дэлхий нийтийн гэрээ юм.
Cost-benefit analysisMeasurement and comparison of all negative and positive monetised impacts associated with a given action.Зардал-үр ашгийн дүн шинжилгээТухайн үйл ажиллагаатай холбоотойгоор мөнгөний эргэлтэд оруулсан эерэг болон сөрөг нөлөөг хэмжиж, харьцуулах.
Crown coverThe percentage of the surface of a land area that is covered by tree canopies. Also referred to as canopy cover’ or just ‘tree cover’.Титмийн бүрхэцГазар нутгийн модны титмээр бүрхэгдэж байгаа гадаргын хувь хэмжээ. Үүнийг бас canopy cover, эсвэл модны бүрхэц гэж нэрлэдэг.
Customary rightsCustomary rights’ to lands and resources refers to patterns of long-standing community land and resource usage in accordance with Indigenous Peoples’ and local communities’ customary laws, values, customs, and traditions, including seasonal or cyclical use, rather than formal legal title to land and resources issued by the State.Үйлчлүүүлэгчийн эрхГазар болон нөөц ашиглах эрх гэж нутгийн уугуул унаган иргэд болон орон нутгийн өөрсдийнх нь хууль дүрэм, үнэ цэнэ, заншил, уламжлалын дагуу урт хугацаанд тухайн нөхөрлөлийн газар болон нөөцийн ашиглалтын хэв маягийг ойлгох бөгөөд үүнд, төрөөс олгосон газар болон нөөцөд албан ёсны хуулиар тогтоосон эрхээс илүүтэй улирлын болон тодорхой мөчлөгийн хугацааны ашиглалт багтана.
Dead woodThe term used to describe all non‐living woody biomassҮхсэн модЭнэ нэр томъёог бүхий л амьд бус, үхсэн модны биомассыг тодорхойлоход хэрэглэнэ.
DeciduousThe term used to describe certain trees or shrubs that shed leaves annually or periodically.Навчит модЭнэ нэр томъёог жил бүр эсвэл тодорхой цаг хугацааны дараа навч нь унадаг мод, бут сөөгийг тодорхойлоход хэрэглэдэг.
DeforestationChange of land use from forest to non-forest.Ойн хомсдолОйтой газраас ойгүй газар болж буй газар ашиглалтын өөрчлөлт.
(emissions) DisplacementWhen activities to reduce emissions from deforestation or forest degradation in one area shift the pressure to another area and increase emissions there.Сэлгээ, шилжилт,Нэг газарт хэрэгжиж буй ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үйл ажиллагаанууд нь өөр нэгэн газарт дарамт үүсгэн хүлэмжийн хийн ялгаралтыг ихэсгэхийг хэлнэ.
DriverRefers to both direct and indirect causes of deforestation and forest degradation.Хүчин зүйлОйн хомсдол, доройтлын шууд болон дам шалтгаануудыг хамарна.
EcosystemThe interactive system formed from all living organisms and their physical and chemical environment within a given area.ЭкосистемТухайн нутаг дахь бүхий л амьд организмууд, тэдгээрийн амьд бус физикийн болон химийн орчноос бүрдсэн өөр хоорондоо харилцан нөлөө үзүүлж байдаг цогц систем.
Ecosystem servicesEcosystem services are the transformation of natural assets including soil, plants and animals, air and water, into things that humans value and depend upon.Экосистемийн үйлчилгээЭкосистемийн үйлчилгээ гэдэг нь хөрс, ургамал, амьтан, агаар, усыг хамарсан байгалийн хүний амьдралыг тэтгэх төлөв байдал, үйл явц.
Emission factorThe quantity of GHG emission expressed in metric tonnes of CO2 equivalent per unit of activity that causes an emission.Ялгарлын фактор/итгэлцүүрЯлгаралтыг бий болгож буй үйл ажиллагааны нэгж тутам дахь нүүрсхүчлийн хийн эквивалент утгаар илэрхийлсэн хүлэмжийн хийн хэмжээ.
Emission reduction (ER)A reduction in emissions normally measured in metric tons CO2 equivalentХүлэмжийн хийн бууралт (ХХБ)CO2 тонн.экв-аар хэмжигдэх хүлэмжийн хийн ялгаралтын багасалт
Enhancement of forest carbon stocksOne of the five REDD+ activities in which policies and measures are designd to increase carbon stocks through encouraging new growth of woody biomass through tree planting.Ойн нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэхМод тарих замаар модлог биомассын шинэ ургалтыг дэмжиж, нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд боловсруулсан Бодлого, арга хэмжээнд байдаг REDD+ийн таван үйл ажиллагааны нэг болно.
Enrichment plantingThe process by which trees are planted to increase the population density of existing tree species or increase tree species richness by adding tree species to a (usually) degraded forest.Ойг баяжуулж, сайжруулах мод тарилт(ихэвчлэн) доройтсон ой дахь модны төрөл зүйлийг нэмэгдүүлэх замаар одоо байгаа модны төрөл зүйлийн тооны нягтралыг нэмэгдүүлэх эсвэл модны төрөл зүйлийн тоог нэмэгдүүлэх процесс.